П.Бүрэнтөгс: 28 жилийн дараа аавынхаа цолыг авч байгаадаа маш их баяртай байна

Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгс “Бөхөд элэгтэй Монголын ард түмэндээ энэ сайхан өдрийн мэнд хүргэе. 2012 онд түрүүлснээс хойш 9 жилийн дараа хоёр дахь удаагаа түрүүлж байна. Энэ хугацаанд намайг түрүүлчхээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж, мөрөөдөж, миний төлөө залбирч байсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхний хүсэл биеллээ. Ганц миний баяр биш ээ. Намаг дэмжиж байдаг Монголын Ард түмний баяр аа.
Намайг дэмжиж байдаг Гацуурт компани, ТЭЦ4, Зэвсэгт хүчний 350-р анги, Тун мэнд хувьцаат компани, Увс нуур бөхийн гал гээд маш олон байгууллага байдаг. Намайг дэмжиж байдаг энэ бүх байгууллагуудад бүгдэд нь баярлалаа гэж хэлье.
Манай аав 1992 онд Монгол Улсын анхны аварга болж байсан. 28 жилийн дараа би аавынхаа цолыг авч байна. Маш их баяртай байна” гэв.
7 сэтгэгдэлтэй
Зочин
2020-07-12 23:49 at 23:49
Aav n hen be medeh hun bna uu
д
2020-07-13 14:16 at 14:16
бат эрдэнэ үү
Зочин
2020-07-15 15:21 at 15:21
Аав нь Пүрэв гэж хүн. Улсын аварга малчин.
Нутагийн ах
2020-07-13 18:40 at 18:40
Сайхан залуу ааш зан дөлгөөн нэгэн сайн хүү аварга боллоо олон жил сайн барилдахыг ерөөе.
Бадралдүүрэн
2020-07-13 19:28 at 19:28
Баяр хүргэе! Аавын тухай тодорхой хэлэхгүй бол ард түмэн ойлгохгүй байна.
Зочин
2020-07-14 19:29 at 19:29
aav ni yag hen gedeg hvn baidag ym boloo aawiih ni tuhai medeelel oruulaach
g
2020-07-14 19:29 at 19:29
aav ni yag hen gedeg hvn baidag ym boloo aawiih ni tuhai medeelel oruulaach