Шагайн харваанд багийн дүнгээр Монгол Улсын мэргэн Б.Амгаланбаяр ахлагчтай Хэнтий аймгийн баг түрүүллээ

2020-07-12 19:451min0
fed46e4dccef30b158049506e3fdc896

Үндэсний их баяр наадмын шагайн харваанд багийн дүнгээр Монгол Улсын мэргэн Б.Амгаланбаяр ахлагчтай Хэнтий аймгийн баг түрүүллээ.

Хоёрдугаар байрт: Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн баг хоёрдугаар байрт шалгарав.

Гуравдугаар байрт: Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай “Улаанбаатар төмөр зам”-ын баг тодорлоо.

Ингэснээр Тулгар төр байгуулагдсаны 2229, их монгол улс байгуулагдсаны 814 жил, ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадмын шагайн харваагаар үлэмж дархан мэргэн нэг, гарамгай мэргэн нэг, Монгол Улсын мэргэн хоёр, хошой мэргэн тав төрлөө.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй