Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Иргэд гадуур маскаа зүүхгүй байна гэсэн шүүмжлэл ирж байна. Маск Коронавирусээс хамгаалах хамгийн найдвартай зүйл гэж дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа.
Америкийн ерөнхийлөгч Трамп өчигдөр Маск зүүж, иргэдээ маск зүүхийг уриалаад байна.
Тиймээс иргэд маскаа сайн зүүж, хүн хоорондын зайг сайн барьж, гараа сайн угааж коронавирусээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна. Энэ урьдчилан сэргийлэх аргыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн байгаа.
Иргэд зуны амралтаараа агаарт гарч, дархлаагаа дэмжиж, улирлын томуугаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Иргэдэд анхааруулахад айраг уухдаа нэг аяганаас дамжуулан ууж болохгүй. Айргийг хүн бүр өөрийн тусдаа аяганд хийж уух хэрэгтэй. Байгалийн жимс жимсгэнэ идэх, ирэх томуугийн улиралд хүн бүр бэлдэх хэрэгтэй” хэмээв.
Б.ИРЭЭДҮЙ