Улсын их баяр наадмын соёолонгийн уралдаанд 184 хурдан хүлэг бүртгүүлснээс Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Гантөмөрийн Чинзоригийн хар үрээ соёолон насны хурдан морьдын уралдааны түрүү магнай боллоо. Ингэснээр Говь-Алтай аймгаас соёолон насанд улсад дөрөв дэх түрүүгээ авч байгаа юм байна.
- Түрүү магнайд Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хар үрээ
- Аман хүзүүд Булган аймгийн Гурванбулаг сумын Д.Хишигжаргалын халзан үрээ
- Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат Г.Батболдын хүрэн үрээ
- Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Сүрэнжавын Энхтөрийн хурдан хээр
- Айргийн тавд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ч.Батзориг бор үрээ тус тус хурдаллаа.