Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын тухай цаг үеийн мэдээллийг өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Долдугаар сарын 11-ний өдөр 377 хүний сорьцод шинжилгээ хийхэд 374 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин долдугаар сарын 6-нд Алтанбулаг боомтоор орж ирэн Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнд коронавирус илэрсэн. Вирус долоо хоногийн дараа хоёр дахь давтан шинжилгээгээр илэрлээ. 22, 21, 22 настай нэг эмэгтэй, хоёр эрэгтэйг ХӨСҮТ-д авчирч байна. Эмчилгээ ХӨСҮТ-д хийгдэнэ.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжиж байгаа сайн мэдээтэй байна. Эдгэрсэн иргэд ОХУ-аас ирсэн 19, 21 настай оюутнууд юм” гэв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн