Баяр наадмын өдрүүдэд нөхцөл байдал ямар байгаа талаар  Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Энэ жил хорио цээрийн дэглэмтэй байгаа. Баяр наадмаар иргэд хотоос гарах хөдөлгөөн тасралтгүй үргэлжилж байна. Орон нутгийн замд хөдөлгөөний хурд тохируулаагүй, бүрэн бус техник хэрэгсэлтэй зорчин хурд, даац хэтрүүлсэнтэй холбоотойгоор зам тээврийн осол гарч эрдэнэт хүний амь нас эрстсээр байна. Баяр наадмын эхний өдөр өчигдөр орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 5 хүн амиа алдлаа. Мөн түүнчлэн баяр наадмаар иргэд гол дагуу амарч зугаалж байна. Ингэхдээ согтууруулах ундаа хэрэглэн бага насны хүүхдээ хараа хяналтгүй үлдээснээс үүдэлтэй осол гэмтэл буурахгүй байна. Өчигдөр голд 3 хүн эндсэний нэг нь насанд хүрээгүй хүүхэд байна.
Иймд иргэд амарч зугаалахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган үер усны аюулаас сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна” гэв.

By updown

One thought on “Б.Баатархүү: Өчигдөр голд гурван хүн эндсэний нэг нь насанд хүрээгүй хүүхэд байна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн