УИХ-ын гишүүн Т.Доржхандыг ОУВС-ийн тавиул гэжээ

УИХ-ын гишүүн Т.Доржханд энэ сарын 8-ны өдөр Зариг.мн сайтад “Үр ашиггүй дэд сайд, орлогч дарга нарын орон тоог байхгүй болговол 200 орчим тэрбум төгрөг хэмнэхээр байна” гарчигтай тодруулга өгсөн байна. Түүний энэхүү тодруулгыг үзсэн уншигч ийнхүү хэлжээ.

Тэрбээр “ДОРЖХАНД ЗӨВ БА БУРУУГ ХОЛЬЖ ЯРЬЛАА.
Доогуур зэрэглэлийн худалч хүн үргэлж худлаа ярьдаг бол арай дээгүүр зэрэглэлийн худалч хүн үнэн худал хоёрыг хольж ярьдаг. Олон үнэн зөв дунд цөөн худлаа зүйлийг хольж өнгөлж далдалдаг гэсэн үг. Муудсан махыг шинэ махтай хольж хуушуурны фарш хийдэг шиг.

Тэрэн шиг бас буруу хортой суртал ухуулгыг олон зөв санаа, зөв үгнүүдтэй хольж хүргэхээр хүмүүс маш сайнаар хүлээж авдаг буй заа.

Доржханд маш зөв үг хэлж байна. Төсөвийн тодотгол хий, ажлын байр хадгал, хотын төвөөр дарга нарыг явган явуул.
Маш зөв !
Гэвч тэр бас хажуугаар нь тархи угаалт явуулж байна.

1.Иргэдэд банкны зээлийн хүүг бууруулж олгоод тэр бууруулсан хүүний мөнгийг нь (10 хувь) улсын төсвөөс банкуудад нөхөж өгье гэнээ. Энэ нь юу гэсэн үг вэ? Банкны хүүг бууруулахгүй. Хүүг бууруулсан болж ард түмэнд харагдаад эргээд ард түмнээс мөнгө татаж банкуудад төлье гэнээ. Ард түмний халааснаас аваад буцаагаад ард түмэнд өгье гэнээ. Үр дүнд нь ЗГ ба банкууд хүү бууруулсан нэр зүүж жүжиг тавих юм байна. Банк хүүгээ авдагаараа авах ёстой гэж хэлж бна. Хүүг бууруулвал тэр бууруулсан хэмжээгээр банкуудад ард түмэн татаас төл гэж байна. Улсын төсөв бол ард түмний мөнгө.

2.Төрийн банкыг хувьчил гэнээ. Өнөөх л тархи угаалт. Арилжааны хувийн банкуудын ноёрхолыг бүрэн тогтооё гэсэн үг. Хувийн банкууд гарч ирвэл бүх зүйл сайхан болно гэсээр өнөөгийн шулааны тогтолцоог бий болгосон хүмүүс яг ингэж ярьдаг байсан.

3. Бонд босгох хэрэгтэй, Зээлжих зэрэглэлээ дээшлүүлье гэнээ. Гадаадаас зээл авья л гэсэн үг.
Өнөөх л өрөнд суурилсан хөгжлийн загвар. Амьдрах цор ганц зам бол гадныхаас зээл авч өрөнд орох явдал юм гэдэг явцуу догматик үзэл.

Харийханы атганд улам л орьё гэнээ. Аргагүй л ОУВС-ийн тавиул юм даа. Угаасаа ч тэнд ажиллаж байсан нөхөр. Өрөөр дамжуулж Монгол улсыг засаглах харийханы бодлогыг ухуулан сурталчлагч.

Гол нь тэрбээр тун тааламжтай сэтгэдэл төрүүлэхээр ярьдаг юм байна. Хүмүүс түнийг маш их дэмжиж сэтгэдэл үлдээж байна. Сайд болгох хэрэгтэй л гэнэ. Юу яриад байгаагийн учир холбогдлыг нь ч гүйцэд ойлгоогүй хөөрхий хүмүүс” гэжээ.

Б.ИРЭЭДҮЙ

17 thoughts on “УИХ-ын гишүүн Т.Доржхандыг ОУВС-ийн тавиул гэжээ

  1. ББ 2020-07-11 11:10 at 11:10

    Доржхандаас өөр ороох хүн алга уу? Уг нь эрх баригчдын хэлж ярьж байгааг л нүд цавчилгүй харж баймаар байна ш дээ.

    Хариулах
    1. Зочин 2020-07-15 19:26 at 19:26

      Та нарт хэлээд байгаа шүү дээ. Энэ чинь Хүн намыг алсан. Сайхан залуучуудыг будаа болгож итгэлийг нь хөсөрдүүлж хаясан. Итгээд энэ балай юмны нам руу ороод мундаг залуус юучгүй үлдлээ. Наадах чинь 60 тэрбумын санаачлагч. Схемээ өндөр үнээр АН. МАН.д зарсан. Гадаадын гар хөл. Дэлхийн багк, ОЛон ул ын валютын санд 20 жил болсон. Тэгээд тэр гоё гоё яриад байгаа юмаа хэрэгжүүлээд хөгжүүлэхгүй яасын. Харийнхантай нийлж Монголыг өрөнд оруулж дундаас нь мөнгө хожиж муу луйварчин. Харахаас зэвүү хүрмээр. Яармагийнхныг 4 жил сэм мөнгөөр худалдаж авч хүүхдүүдийг англи хэлний курс гэдгээр гадаад сэтгэлгээтэй болгож байгаа. Цагдаа тагнуул анхаарах ёстой шүү.

      Хариулах
      1. Dooyo 2020-08-03 14:01 at 14:01

        Miegiin uruunuus saldaggui bsn gejugaa

        Хариулах
  2. №№ 2020-07-11 13:50 at 13:50

    1 хүний жиргээгээр мэдээ бичээд ч байх шиг арчаагүй сайт юм аа.

    Хариулах
    1. Bn 2020-07-12 18:08 at 18:08

      Hledyukhuee

      Хариулах
  3. Сайн анзаарч байх л хэрэгтэй 2020-07-11 14:11 at 14:11

    Тахин шүтээд өмөөрөөд байх биш одоо сайн анзаарч байх хэрэгтэй. 30 жилийн дараа л гадныхны молигыг харж байгаа шүү дээ бид. Зүгээр анзаар сайн ажигла, ингэж эхэлж байгаад л нэг мэдэхэд гарцгүй болсон мэт санаануудаа завсраараа чихдэг. Масончууд, еврейчүүд чинь төгс оюун ухаантай. Гэхдээ монголчууд оюун ухааныг давж гарах билиг ухаантай л даа. Одоо тэрнийгээ л ажиллуулмаар байна

    Хариулах
  4. mangas 2020-07-11 16:33 at 16:33

    65 uulaa garsan nam ololt ersdlee uursduu daana biz,bie daagch ugee l helne uur yu ch chadahgui,huleegeel haraad l suuhaas uur chadah zuilgui mongolchuud

    Хариулах
  5. иргэн 2020-07-11 19:50 at 19:50

    Өмөөрөөд магтаад байх зүйл харагдахгүй байгаа. Цагийн уртад царай нь ил болно.

    Хариулах
  6. Зочин. 2020-07-11 23:15 at 23:15

    Энэ зүгээр л ШОУ-чин. Их мэддэг царайтай, мөнгө хайж яваа, баялуу горьдогч. Ер нь сайхан үг ярьсан “цаасан” малгайтай “жаал” шүү дээ…

    Хариулах
    1. Нэргүй 2020-07-12 17:23 at 17:23

      Хэлэмгий хүн сурамгай гэж нэг үг байдаг даа

      Хариулах
  7. Нэргүй 2020-07-11 23:36 at 23:36

    Банк, бонд ямар хэрэтэйг ойлгодгүй хүн муулаж олон түмэнд буруу ойлголт төрүүлж бн. Ийм бадлар хөгжихгүй. Энэ хүнийг сайн мэдэхгүй гэхдээ зөв зүйл яриад байгааг ухаарч бн

    Хариулах
  8. зочин 2020-07-11 23:39 at 23:39

    Банк, бонд ямар хэрэтэйг ойлгодгүй хүн муулаж олон түмэнд буруу ойлголт төрүүлж бн. Ийм бадлар хөгжихгүй. Энэ хүнийг сайн мэдэхгүй гэхдээ зөв зүйл яриад байгааг ухаарч бн

    Хариулах
  9. Иргэн 2020-07-12 01:48 at 01:48

    Eрдөө л Эби шиг уран гоё итгэл үнэмшил төрүүлэхээр ярьдаг энлжит нэг поп гар байна.

    Хариулах
  10. Сайхнаа 2020-07-12 08:37 at 08:37

    Яг яг

    Хариулах
  11. Зочин 2020-07-12 13:08 at 13:08

    Ард нь банкуудын ашиг сонирхол л байгаа биз. Өөр яахав.

    Хариулах
  12. Zochin 2020-07-13 01:29 at 01:29

    haha manaihan unen tuilshiramtgai humuus yumaa. ehleel tultal magtaal bsan odoo neg har medee garaad irsen door n bas muulchihsan l yvj bhiin.

    Хариулах
  13. Нэргүй 2020-07-13 14:18 at 14:18

    Dorjhand shig medlg bolovsrltoi uurgee uhamsrldg hiiy buteey gsn hun nd 76 dotr howr shuu bs hen ni muul geed hulsnii bicheechdee hedn tsaas ugsin boldoo

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн