Швейцар Улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийн анхааралд

2020-07-04 12:211min0
Невероятная-Швейцария

Истанбул-Улаанбаатарын чиглэлд 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр үйлдэх тусгай үүргийн онгоцоор Швейцарын Холбооны Улсаас нутаг буцах хүсэлт гаргасан 71 иргэний мэдээллийг 6 дугаар сарын 30-нд Улсын онцгой комисст хүргүүлсэн.

Тус онгоцонд суух иргэдийн нэрсийг Улсын онцгой комисс эцэслээд, өчигдөр /2020.07.03/-ны баасан гарагийн байдлаар Швейцараас өндөр настай, эрүүл мэндийн шалтгаантай 4 иргэн, бага насны хүүхэдтэй 4 иргэн, төлбөрийн чадваргүй, байрлах газаргүй болсон нэг оюутныг сонгосон мэдээлэл ирээд байна гэж ЭСЯ-наас эдгээр иргэдтэй холбогдож мэдээллийг хүргүүлсэн болно.

Буцах хүсэлт гаргасан бүх иргэдийн мэдээллийг УОК-т тогтмол хүргүүлж байгаа бөгөөд Франкфурт-Улаанбаатарын чиглэлд 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр үйлдэх дараагийн тусгай үүргийн онгоцны талаарх мэдээллийг иргэдэд даруй хүргэх болно.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй