2020-06-30 11:041min00

Шинэ парламентын Анхдугаар чуулган өнөөдөр 12:00 цагт хуралдахаар болжээ

еөк

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Анхдугаар чуулганы товыг тогтсон талаар мэдэгдлээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр байгуулагдсан шинэ парламентын Анхдугаар чуулган өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-ны 12:00 цагт хуралдахаар болжээ.

Анхдугаар чуулганд шинээр сонгогдсон төрийн түшээд УИХ-ын гишүүний тангараг өргөх юм.

Анхдугаар чуулганы өмнө буюу өнөөдрийн 11:00 цагт СЕХ-ны гишүүд Ерөнхийлөгчид сонгуулийн дүн өргөн барихаар болсон байна.