“Бридж” корпораци Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын xүчит бөхийн барилдааны долоогийн даваанд тунан барилдан давж заан цолны болзол хангасан хбөхөд “Сүзүки Жимни” автомашиныг бай шагнал болгон өгөх тухай санамж бичгийг Монголын үндэсний бөхийн холбоотой байгуулжээ.

Тус санамж бичигт “Бридж” корпорацийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг, Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав нар гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болов.

“Бридж” корпораци нь Бөхийг өргөөг анх барихад ихээхэн санхүүгийн дэмжлэг үзүүлсний дээр “Баянзүрх хайрханы Хишиг” барилдааныг 2006 оноос хойш нийт 14 жил ивээн тэтгэж зохион байгуулсан, үндэсний бөхийг дэмжигч байгууллага юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн