УИХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН 62 тойрогт ялалт байгуулж, АН 11, Та бидний эвсэл 1, бие даагч 1 суудал аваад байна. Шинэ 76 гишүүний 31 нь УИХ-д анх удаа сонгогдож байгаа гишүүд байна. Тэдний 23 нь МАН, 7 нь АН-ын гишүүд бол нэг нь Зөв хүн электорат эвслээс нэр дэвшсэн ХҮН намын ЕНБД Т.Доржханд. Мөн шинэ гишүүдийн 8 нь эмэгтэй, 23 нь эрэгтэй байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар улсын хэмжээнд 2.003.969 сонгогч санал өгөх ёстой байснаас 1.476.475 хүн санал өгч, сонгуулийн ирц 73.64 хувьтай байлаа. Найм дахь удаагийн УИХ-д орж ирж буй шинэ гишүүдийг танилцуулъя.
УИХ-ын сонгуулийн 2 дугаар тойрог, Баян-Өлгий аймаг:
Т.Абуакар МАН:
Аубакар нь Монгол Улсын гавьяат механикжуулагч К.Телухан гуайн хүү аж. Тэрбээр МАН-д 1999 онд элссэн бөгөөд өнгөрсөн хугацаанд МАН-ын бага хурлын гишүүнээр 8 жил, Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны тэргүүнээр 7 жил ажилласан байна.
Т.Аубакар нь 1976 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрж, 1992 онд Сэлэнгэ аймгийн 10 жилийн дунд сургуулийг төгссөн байна. Тэрээр 10 жилийн сургууль төгсөөд сумын газар тариалангийн салбарын харъяа газарт төмс, хүнсний ногооны тариалалтад ажиллаж байгаад 1996-2000 онд Отгонтэнгэр дээд сургуулий төгсчээ.
- 2005 оноос Сэлэнгэ тариа ХХК-д тоо бүртгэгч, дэд захирал,
- 2006-2015 онд “Тариан цацал” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан байна.
Бизнес эрхлэгч
Б.Бейсен АН:
1963 онд Баян-Өлгий аймгийн Бугат суманд малчин айлын гэр бүлд төржээ. 1989 онд АУДС-ийг мэс заслын эмч мэргэжлээр төгссөн байна. 1993 оноос хойш Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа аж.
2014 онд Анагаах Ухааны магитр хамгаалсан бөгөөд
2007 онд Клиникийн профессор цол хүржээ
2019 онд Монгол Улсын Хүний гавьяат эмч болсон байна.
Монгол Улсын Гавьяат эмч
УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрог, Баянхонгор аймаг:
А.Адьяасүрэн АН:
Тэрбээр “Богд суманд төрж, Өлзийт суманд дунд сургуулиа дүүргэсэн. Түүний ээж С.Амгалан Жинст сумын уугуул. Мөн өвөө Ц.Самбуу 1950-иад онд нэгдэл байгуулагдахад илгээлтийн эзнээр томилогдон, сум, нэгдлийн даргаар ажилласан таван залуугийн нэг байсан бөгөөд Баян-Өндөр, Өлзийт, Баян-Овоо сумдад сум, нэгдлийн даргаар ажиллаж байжээ.
Номгон Санчир группийн ерөнхий захирал
УИХ-ын сонгуулийн 7 дугаар тойрог, Дорнод аймаг:
Ц.Сэргэлэн МАН:
ХХЕГ-ын дарга асан
УИХ-ын сонгуулийн 8 дугаар тойрог, Дорноговь аймаг:
Т.Энхтүвшин МАН:
Дорнод аймгийн Засаг дарга
УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрог, Завхан аймаг:
Ц.Цэрэнпунцаг МАН:
Завхан аймгийн Цагаанчулуут сумын харъяат, Монгол Улсын гарьд. Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг “Аспайр майнинг лимитэд” ХХК-ийн захирал
Б.Баярсайхан МАН:
БСШУ-ны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан
УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог, Өвөрхангай аймаг:
Т.Ганболд МАН:
п
Өвөрхангайн Засаг дарга
УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог, Өмнөговь аймаг:
Н.Наранбаатар МАН:
Өмнөговь аймгийн Засаг дарга
УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог, Сүхбаатар аймаг:
Ж.Батсуурь АН:
Сүхбаатар аймгийн Засаг дарга
Н.Ганибал АН:
Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яам, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан.
УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог, Сэлэнгэ аймаг:
Ч.Ундрам МАН:
МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал
Д.Өнөрболор МАН:
Сөүл группийн Ерөнхийлөгч
УИХ-ын сонгуулийн 14 дүгаар тойрог, Төв аймаг:
Ж.Батжаргал МАН:
1986-1990 онд МУИС, 1994-1996 онд ТЗУХ-ийн Институт тус тус төгссөн. Банкинд Эдийн засагч, Баян-Өнжүүл сумын Засаг даргын орлогч, ЗДТГ-ын Байгаль орчны улсын байцаагч, Баян-Өнжүүл сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, сумын Засаг дарга болон Төв аймгийн ИТХ-ын даргаар 2002-2012 онд сонгогдон ажиллаж байсан. 2016-2020 онд Төв аймгийн Засаг даргаар томилогдон ажилласан.
Ц.Туваан АН:
2012-2016 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан.
УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог, Увс аймаг:
О.Цогтгэрэл АН:
ТЕСО Группын Захирал
УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойрог, Ховд аймаг:
Ш.Адьшаа АН:
- Ховд аймгийн Прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор
- Монгол Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газрын хэвлэл “Хууль ёс” сэтгүүл, “Монгол журам” сонинд сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга
- Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
- “Буурал сор” ХХК-д захирал
- ГЕГ-т хэрэг бүртгэгч, гаалийн байцаагч, ахлах байцаагч, Хэлтсийн дарга
- Ховд аймгийн “Хөгжлийг төлөө сан” ТББ-ын ерөнхийлөгч
- “Ачит-Арвис” ХХК-ийн ТУЗ-ын дарга
- Зам, тээврийн сайдын зөвлөх
- Ховд аймгийн Засаг даргын ахлах зөвлөхөөр тус тус ажилласан.
- Монголын Жудо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч
- “Сити энержи” ХХК-ийн Улаанбаатармед эмнэлгийн ТУЗ-ийн дарга
- Ховд аймгийн МоАХ-ны дарга
УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог, Дархан-Уул аймаг:
Г.Дамдинням МАН:
Уул уурхайн инженер. “Прокон Майннинг” ХХК-ы Захирал.
УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог, Орхон аймаг:
Д.Батлут МАН:
1994 – 2000 онд “Эрдэнэт хивс” ХК-ийн Ноос угаах үйлдвэрт туслах ажилчин, оператор
2001 – 2004 онд Орхон аймгийн Оюутны холбооны дэд ерөнхийлөгч
2004 – 2006 онд “Дэлхийн зөн” ОУБ-ын төслийн гүйцэтгэгч, “Эрдэнэт хамтын хөгжил” ТББ-ын гүйцэтгэх захирал
2006 – 2007 онд Аймгийн газрын албанд мэргэжилтэн
2008 – 2012 онд Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч
2006 – 2013 онд Орхон аймгийн НАМЗХ-ын тэргүүн
2008 – 2016 оны 7 дугаар сарын 18 хүртэл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, аймгийн ИТХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга,
2008 оноос одоог хүртэл Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч
2013 оноос одоог хүртэл Орхон аймгийн МАН-ын хорооны дарга
2016.07.20-ноос Орхон аймгийн Засаг дарга
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог, Нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэг:
С.Амарсайхан МАН:
1973 онд Налайх хотод төрсөн. 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1992-1996 онд АНУ-ын Калифорны Пресно хотын коллеж, Англи улсын Метрополитен коллежид Англи хэл, 1996-1998 АНУ-ын Лос-Анжелес хотын коллежийг Бизнесийн удирдлага мэргэжлээр, 1998-2000 онд АНУ-ын Соут Вейстерны их сургуульд Эрх зүйн чиглэлээр магистр хамгаалсан.
1991-1992 онд Мэдээлэл Судалгааны төвийн техникийн ажилтан, 2000-2001 онд АНУ-ын Американ Трейд & Деволопмент компанийн менежер, 2001-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, атташе, 2004-оноос “Оюуны Ундраа Группын Ерөнхий захирлаар, 2008 оноос Хонг-Конгийн PTI Компанийн ТУЗ-ын Зөвлөх ажлыг хавсран ажиллаж байгаа. 2018-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажилласан.
Ц.Сандаг-Осор МАН:
Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга
УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог, Нийслэлийн Баянзүрх дүүрэг:
Б.Энхбаяр МАН:
1994 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын 10 жилийн дунд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 1999 онд мөнх сургуулийн магистрантур тус тус төгссөн. АНУ-ын Виржинийн их сургуульд хэлний чиглэлээр, Тайван, Швед, Австрали улсад Хүний нөөцийн удирдлагаар мэргэжил дээшлүүлсэн. Хууль зүйн ухааны магистр. Эрх зүйч мэргэжилтэй. Орос, Англи хэлний мэдлэгтэй.
- 1998-2004 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш,
- 2000-2001 онд УИХ-ын гишүүний туслах,
- 2001-2002 онд УИХ дахь МАХН-ын Ажлын албанд референт, зөвлөх,
- 2002-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт Тамгын газрын дарга,
- 2006-2007 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга,
- 2009 онд УИХ-ын даргын Ажлын албанд хуулийн асуудал хариуцсан зөвлөх,
- 2009-2011 онд Нийгмийн даатгалын ерөнхий газарт Тамгын газрын дарга,
- 2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх,
- 2013-2014 онд УИХ-ын гишүүний зөвлөх,
- 2014 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албанд хуулийн зөвлөх
- 2016-2018 онд Хууль зүйн дэд сайдаар ажилласан.
УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог, Нийслэлийн Баянзүрх дүүрэг:
Ж.Чинбүрэн МАН:
Х.Булгантуяа МАН:
1998 онд Монгол-Түркийн хамтарсан дунд сургууль, 2000 онд МУИС-ийн Математикийн сургууль, 2006 онд Дундад Хятадын шинжлэх ухааны их сургууль, 2008 онд АНУ-ын Ейлийн их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Хөгжлийн эдийн засаг, олон улсын эдийн засгийн ухааны магистр. Англи, хятад, япон хэлний мэдлэгтэй.
- 2006-2007 онд “Паладин Ресурс” ХХК-д зөвлөх,
- 2008-2010 онд Дэлхийн банкны “Төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах” төсөлд зөвлөх, удирдагч,
- 2010-2011 онд “Оюутолгой” ХХК-ийн төслийн менежер, бизнес стратегийн ахлах зөвлөх,
- 2012-2013 онд “Петровис” ХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга,
- 2013 оноос МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байна.
- 2016-2020 онд Сангийн яамны дэд сайд
Э.Бат-Амгалан МАН:
БЗД-ийн МАН хорооны дарга, НИТХ төлөөлөгч
УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог, Нийслэлийн Сүхбаатар дүүрэг:
Ц.Мөнхцэцэг МАН:
Улс төр судлаач, доктор
УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог, Нийслэлийн Баянгол дүүрэг:
Х.Ганхуяг МАН:
Хера Холдинг ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга
УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрог, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг:
Б.Жаргалмаа МАН:
Ийгл телевизийн сэтгүүлч
УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг:
Т.Аунжин МАН:
ТВ хөтлөгч
УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог, Нийслэлийн Хан-Уул дүүрэг:
Т.Амартүвшин МАН:
Монгол HD телевизийн “Шарк танк” шоу нэвтрүүлэг түүнийг олон нийтэд танил болсон.
Т.Доржханд Зөв хүн электорат эвсэл:
ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга
1 comment
Танилц: УИХ-д шинээр сонгогдож байгаа 31 гишүүн – updown.mn
[url=http://www.g7mo5n73c1mz3pzv737ja9lai87o4598s.org/]ulfvlvzvdsc[/url]
alfvlvzvdsc
lfvlvzvdsc http://www.g7mo5n73c1mz3pzv737ja9lai87o4598s.org/