40 градусаас дээш халснаар бэлчээрийн ургамлын ургалтад таагүй нөлөөлжээ

2020-06-25 14:011min0
5d1c13bce1a90

Энэ оны зургаадугаар сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм мэдээг Ховд аймгийн УЦУОШТ-өөс танилцууллаа.

Тус 10 хоногт Ховд аймгийн нийт нутгийн 90 орчим хувьд бороо оржээ. Нийт сумын нутгаар 40.1мм тунадас орсон аж. Дуут суманд 9.5, Чандмань 4.4, Ховд 4.2, Манхан 3.6, Мөнххайрхан 3.2, бусад нутгаар 0.0-2.7 мм тунадас орсон байна.

Харин Эрдэнэбүрэн, Үенч суманд тунадас ороогүй гэж албаны эх сурвалж мэдээллээ. Мөн Ховд аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамал 1-5 см өндөр ургасан байна.

Ургамлын ургалт Чандмань, Мөнххайрхан, Дуут, Үенч, Алтай сумын нутгаар сайн, бусад суманд дунд гэсэн үнэлгээтэй байна. Сүүлийн үед хөрсний гадарга дээр 40 градусаас дээш гарч халсан тохиолдол нийт суманд 8-10 өдөр байсан. Энэ нь ургамлын ургалтад таагүй нөлөө үзүүлсэн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй