ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл хийх үеэрээ Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс Эбола халдварын дэгдэлтийг дууссаныг зарлах гэж байгаа тухай мэдээлэв. Тэрбээр “Вирусийн тархалтыг амжилттай зогсоосон улс, орнуудад халдвар дахин сэргэх тохиолдол гарч байна. Улс, орнуудад хүн амын эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ нийгэм эдийн засгийн хохирлыг багасгах давхар шаардлага тулгарч буй.
ДЭМБ-ын ерөнхий захирал хэвлэлийн хурлын үеэр улс, орнуудын засгийн газруудад хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалахын хажуугаар амжиргааг нь хэвээр байлгах шинэлэг шийдэл олохыг уриалжээ.
COVID-19 эрүүл мэндийн тогтолцоо, боловсон хүчинд хөрөнгө оруулахын үнэ цэнэ болон эв нэгдэл, бэлэн байдлын чухлыг ойлгууллаа.
Өнөөдөр Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс хоёр жил тэмцсэний эцэст Эбола халдварын дэгдэлтийг дууссаныг зарлах гэж байна. Эбола вирусийн эсрэг авсан арга хэмжээ буюу халдварыг эрт илрүүлж, шуурхай хариу арга хэмжээ авах нь COVID-19 халдварыг зогсооход мөн чухал байгаа юм” гэв.