М.Энхболд, С.Ганбаатар нар СЕХ-ноос үнэмлэхээ авлаа, Х.Баттулга товлосон цагтаа ирсэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр (2017.05.27) Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. МАН-ын дарга М.Энхболд өглөө 09.00 цагт, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 10.30 цагт үнэмлэхээ авцгаав. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 11.30 цагт үнэмлэхээ авна гэсэн ч товлосон цагтаа очоогүй байна. Одоогоор СЕХ-ны гадаа хэвлэлийнхэн болон АН-ын дэмжигчид түүнийг хүлээж байна.

МАН-ын дарга М.Энхболдыг үнэмлэхээ гардан авах үед Сонгуулийн Ерөнхий хороон дээр УИХ-ын гишүүд болон Ерөнхийлөгч асан Н.Багабанди нар хүрэлцэн ирсэн бол гадаа нь МАН-ыг дэмжигчид цугларсан байлаа. Түүнийг үнэмлэхээ аваад гарч ирэхэд Ерөнхийлөгч асан Н.Багабанди баяр хүргэн “Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болоорой гэж ерөөе. Ард түмнийхээ итгэлийг дааж, хайр хүндэтгэлийг нь хүлээсэн Ерөнхийлөгч болоорой. Улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, монгол түмнээ хангалуун, аз жаргалтай амьдруулахыг хүсэн ерөөе” хэмээн хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхээ гардан авсныхаа дараа хэлсэн үгийг товчлон хүргэе.

МАН-аас нэр дэвшигч Н.Энхболд: “Зуны эхэн сарын шинийн хоёрны билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. МАН-аас нэрийг минь дэвшүүлж, ихээхэн итгэл найдвар, хариуцлагатай үүргийг хүлээлгэж байна. Энэхүү үүргийг ард түмнийхээ хүчээр шударга өрсөлдөж, ялалтаар хариулах болно гэдэгтээ итгэлтэй байна. Монголчууд эвтэй байхдаа эх орныхоо хөгжил цэцэглэлтийг бүтээж явсан түүхтэй. Эв эвдэрсэн үедээ монголчууд ээдэрч явсан удаатай. Тиймээс нэг байр суурь, нэг зүг рүү харж гэмээнэ ялалт байгуулна. МАН-аас нэр дэвшигч ялалт байгуулж байж, улс орон эдийн засгийн хямрал, хүнд байдлаас гарна. Монголчууд нэг монгол болохын төлөө зайлшгүй ялалт байгуулах ёстой. Үнэн шударга өрсөлдөж бүгдээрээ ялалт байгуулъя. Миний хувьд ээлтэй, эвтэй монголын төлөө нэр дэвшиж байна. Монгол ялах болно.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар: Өнөөдөр та бүхнийхээ өмнө зогсож байгаадаа баяртай байна. Энэ өдрийг хүртэл маш хол замыг туулж ирлээ. Маш их доромжлол, гүтгэлгэн дундуур явж ирлээ. Үнэн гүйцдэг юм байна. Бидэнд Монгол орноо аврах төлөвлөгөө байгаа. Монгол Улсаа цэгцтэй хөгжилтэй болгох Үндсэн хуулийн төсөл байгаа. Өнөөдөр жирийн ард иргэд улс орны тусгаар тогтнол, ялангуяа эдийн засгийн тусгаар тогтнолд маш хүчтэй санаа зовинож байна. МАН, АН-ын олон гишүүдийг би хүндэлж байна. Орой дээр нь байгаа хэдэн луйварчид өнөөдөр уучлалт гуйж, сонгуулийн ажлаа эхлэх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг олгосон МАХН-ын дарга Н.Энхбаярт талархал илэрхийлье. Би түүний хийсэн үйл хэргийг үргэлжлүүлэх болно. Сэтгэл минь хөдөлж байна. Энэ бол Монголчууд бидний хувьд боломж. Монголын гурван сая ард түмний сайхан амьдрах боломжийн төлөө зүтгэж байгаа болохоос биш гучхан гэр бүлийн хагартлаа баяжих боломжийн төлөө зүтгээгүй. Монголын ард түмэн ялна. Монгол босно.

 

15 thoughts on “М.Энхболд, С.Ганбаатар нар СЕХ-ноос үнэмлэхээ авлаа, Х.Баттулга товлосон цагтаа ирсэнгүй

  1. ganaa 2017-05-30 12:29 at 12:29

    bolowsrol medlegeeree yalgarnaa hu enhboldiig demjij bgaa amjilt ihiig hiij buteej chadahaar hun yaltachguu mun

    Хариулах
  2. Зочин 2017-05-30 12:32 at 12:32

    Үнэмлэхээ гардах энэ чухал ажилд цагаа барихгүй байгаам чинь яаж Ерөнхийлөгч болох вэ дээ…Ямар ч авъяас шаардахгүй хүнд байх ёстой чанар бол ЦАГ БАРИМТЛАХ шүү дээ. Нэр дэвшигчид дундаас гайгүй Энхболд байгаа юм. Энхболдыг дэмжнээ

    Хариулах
  3. зочин 2017-05-30 12:40 at 12:40

    туршлага мэдлэг, эрдэм боловсрол сонгосон нь яалт ч үгүй дээр гэдэгт итгэж байна

    Хариулах
  4. Нэргүй 2017-05-30 12:46 at 12:46

    Энэ хэдээсээ Энхболд хавь илүү байхаа хүнд хичнээн сэтгэл байлаа гээд боловсрол байхгүй бол ямар хэрэг байх вэ дээ далбаагүй завьнаас ялгаа юун.

    Хариулах
  5. 77 2017-05-30 12:47 at 12:47

    Ger bul, surguuli soyol ni togtvorgui, neg namdaa ch udaan baij chaddaggui, bolovsrolgui humuusig songohos bi law aij bn. Ulsiin tlgoi deer garch suugaad yu hiih bol? Odoo yrij bga muriin hutulburuu uursduu oilgoson bolow u? Ganbaatar bol 1 l honogin dotor ner dewshsen. Ene 3aas buh shaardlagiig hangaj bga gants Enhbold l bn shde. Yagaad iim nam dtro ch doogur dunduur unelegddeg humuusig erunhiilugchid ner sewshuulne we?

    Хариулах
  6. Зочин 2017-05-30 12:57 at 12:57

    М.Энхболпд их ч зүйлийг хийсэн, их ч зүйлийг бүтээсэн хүн шүү дээ. Бусад нэр дэвшигчидээ бодвол туршиглагатай, шудрага хүн. М.Энхболдыгоо Дэмжиж байна.

    Хариулах
  7. Нэргүй 2017-05-30 13:00 at 13:00

    Баттулга ямар ч хариуцлагагүй нь харагдаж байна шдээ цагаа ч барихгүй. Энэ хүн төр барьж чадахгүй ээ мэдлэг боловсролтой Энхболд нь дээр

    Хариулах
  8. hureltogoo 2017-05-30 13:25 at 13:25

    enhboldiig demjinee hiij buteej chadah hun

    Хариулах
  9. Зочин 2017-05-30 13:27 at 13:27

    Энхболдыг эх орондоо хөгжил цэцэглэлтийг авчирнаа гэдэгт итгэж байна.

    Хариулах
  10. Ганзул 2017-05-30 13:44 at 13:44

    Бид яг одоо зөв сонголтыг хийх хэрэгтэй итгэл дааж сэтгэл тэнийлгэх хүнийг сонгох хэрэгтэй ирээдүйдээ санаа зовхооргүй сонголт хийх хэрэгтэй Энхболдыг дэмжиж байна

    Хариулах
  11. Нэргүй 2017-05-30 14:18 at 14:18

    buh l shaardlaga ni bn shuu dee Enhboldod. songogdwol odoo hiih l heregtei. Jenko Ganba 2 bol uls turiin ner hund hamgiin ihte 2 gishun l de. daanch hiisen buteesen ym tui ch bhgui. ugiin yu ch bicheegui harandaa hurts bdgaas hoish

    Хариулах
  12. Нэргүй 2017-05-30 14:48 at 14:48

    Эвтэй, ээлтэй монголын төлөө Энхболд ялна аа

    Хариулах
  13. Нэргүй 2017-05-30 15:01 at 15:01

    Энхболд таныг ард түмний итгэж найдах зөв сонголт гэж бодож байна амжилт хүсье

    Хариулах
  14. zochin 2017-05-30 15:02 at 15:02

    Hamgiin gol n turshlaga ene hvn hiisen bvteesen zuil ihtei turd olon jil ajillasan hvn demjij baigaa taniig Enhbold ylnaaa ajliin amjilt hvsey

    Хариулах
  15. Нэргүй 2017-05-30 15:36 at 15:36

    Энхболдыг л дэмжие дөө хараад байхад тэр нь дээр юм байна

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн