Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.06.18/
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр 363 хүнд шинжилгээ хийхэд 359 хүний сорьцод халдвар илрээгүй. Алтанбулаг боомтоор орж ирсэн Беларусын дөрвөн жолоочоос коронавирус илэрлээ. Тэд 30-33 настай жолооч нар бөгөөд ХӨСҮТ-д авч ирэх ажил эхэлсэн.
Улмаар манай улсад батлагдсан тохиолдол 201, үүнээс 127 хүнийг эмчилж дараагийн шатны хяналтад шилжүүллээ. Одоо ХӨСҮТ-д 74 хүн эмчлүүлж байна.
Өнөөдөр 16 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны хяналтад шилжлээ. Эдгэрч гарсан хоёр хүн нь хамгийн олон хоног буюу 66 хоног эмчлэгдлээ. Насаар ангилах юм бол 19-35 насны иргэд байна. Цэргийн сургуулийн оюутнууд ихэнх нь байна.