Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.06.18/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 8.383 сая халдварын тохиолдол илэрч, 450 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт Бразилд 26 мянга, АНУ-д 23 мянга, Энэтхэгт 12 мянган тохиолдол илэрлээ. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 131 мянган хүн халдвар авч, 5000 хүн нас барлаа.
Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 7843 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 38-110-аар нэмэгдлээ. Тувад 110 тохиолдол илэрсэн байна. Читад 83 тохиолдол илэрсэн. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа. Бээжингийн хүнсний зах дээр гарсан халдвар өөр гурван мужид тархсан байна. Одоогийн байдлаар тус захтай холбоотой халдварын тоо 158-д хүрээд байгаа юм.
Манай улсад 1631 иргэн ажиглалтад байна. Үүнд, 1-5 насны хүүхэд 64, хавдартай 5, жирэмсэн 28 хүн байна. Тэдэнд нийт 73 эмнэлгийн ажилтан тусламж үзүүлж байгаа юм.
Өчигдөр БНСУ-аас ирсэн 257 зорчигчоос 5 хүнийг ХӨСҮТ-д, 12 хүнийг ЦТЭ-д хэвтүүлсэн.
119 дугаарт 163 дуудлага ирж, шуурхай аппт АНУ-аас нэг хүн холбогдож, зөвлөгөө авсан авсан байна. Иргэдээс сүүлийн үед хүмүүс назгайрч, амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол их ирж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.