Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Бага нуга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 27 км-т/ Орхон голд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат иргэн Б/50 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ осолджээ.
Ослын тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 14:03 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 06.17-ны өдрийн 09:00 цагт “Бага нуга” гэдэг газраас усаар 12 км-т урсаж, “Эрхэт нуга” гэдэг газраас иргэн Б-ийн цогцсыг тус голын салаанд хайргадсан байсныг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Онцгой байдлын ерөнхий газар