Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүх бүрэлдэхүүн С.Баярцогтыг хорих шийдвэр гаргаж, шүүх хурлыг ирэх даваа /2020.06.22/  гараг хүртэл хойшлууллаа.

Тэднийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж байгаа юм. Улмаар прокурорын байгууллагаас тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд шүүхэд шилжүүлээд байсан юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн