Хайрцагт хуримтлагдсан эд зүйлс зорилтот бүлгийн иргэддээ очиж эхэлжээ

Хан-Уул дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв”-өөс санаачлан хуучин хувцас авах цэг байгуулсан нь олны талархалд нийцсэн төдийгүй тэдний хайрцагт хийсэн эд зүйлс зорилтот бүлгийн иргэддээ очиж эхэлжээ.

Иргэд хуучин хувцсаа хог руу хаяж, шатаалгүй уг цэг дэх хайрцганд хийснээр хувцас авахыг хүссэн зорилтот бүлгийн иргэдэд хүрэх боломж ийнхүү бүрджээ.

ХУД-ийн Тохижилт үйлчилгээний төвийн хамт олон уг цэгт хэрэглэхгүй хуучин хувцсаа авчирч хайрцагт хийж байгаа “Эко-дүүрэг”-ийнхээ иргэддээ талархал илэрхийлсэн юм. Тэд тус хайрцаганд хийсэн хувцсыг ХУД-ийн 4 дүгээр хорооны зорилтот бүлгийн иргэдэд хүргүүлэхээр хорооны Хэсгийн ахлагч нарт хүлээлгэн өгсөн байна.

Хуучин хувцас авах энэхүү цэг нь ХУД-ийн River garden хорооллын River tower худалдааны төвийн ард, мөн Зайсангийн эцсийн буудал руу эргэх замд KFC-гийн урд байрлаж байна.

One thought on “Хайрцагт хуримтлагдсан эд зүйлс зорилтот бүлгийн иргэддээ очиж эхэлжээ

  1. Зочин 2020-06-02 23:25 at 23:25

    Дүүргүүдийн Нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд тусгайлан цэг байгуулж хүлээн авагчтай болгох нь илүү үр дүнтэй санагдана. Мөн, томоохон дэлгүүрүүдийн дэргэд байвал зүгээр байх.

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн