2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 29,2 сая толгой эх малын 77,1 хувь буюу 21,9 сая эх мал төллөөд байна. Бод малын нийт хээлтэгчийн 52,1 хувь, бог малын нийт хээлтэгчийн 78.8 хувь нь тус тус төллөжээ.
Мал төллөлтийн явц Баян-Өлгий аймаг 97.3 хувь, Ховд аймаг 93 хувь хамгийн өндөр хувьтай байгаа бол Өмнөговь аймаг 44.4 хувь байна. Улсын хэмжээнд 21.9 сая төл хүлээн авч, 21.1 сая төл бойжиж, төл бойжилт 97 хувьтай байна. (67,4 мянган ботго, 514.6 мянган унага, 986.7 мянган тугал, 10.8 сая хурга, 8.6 сая ишиг юм.