Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өчигдөр ФАТФ-ын нарийн бичгийн даргуудын газраас тайлангийн дүгнэлт ирсэн. Дүгнэлтийн хамгийн сүүлийн хуудсанд зургаан даалгавар бүгд хамгаалагдсан гэж бичсэн байна. Даалгавраа амжилттай биелүүлэхэд бүгд хамтран ажиллаж чадлаа.
Тавдугаар сарын 4-ний өдөр үлдсэн үүрэг даалгаврыг 100 хувь хамгаалсан. Ингэснээр Монгол Улсын төр ФАТФ-ын өмнө нэр төртэй хамгаалж дууссанаа мэдэгдье” гэлээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “ФАТФ-ын өгсөн зургаан даалгаврыг биелүүлсэнээр Монгол Улс саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангалаа гэж ойлгож болно”.
Монгол Улс 2019 оны аравдугаар сард ФАТФ-ын Саарал жагсаалтад ороход зургаан үүрэг даалгавар авснаас нэгдүгээр сард БНХАУ-ын Бээжин хотод болсон хурлаар гурван ажлыг хамгаалж, хангалттай гэсэн үнэлгээ авч байсан юм. Харин тавдугаар сарын 11-нд ФАТФ-д үлдсэн гурван ажлаа хамгаалсан юм” гэлээ.