Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.29/
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Өчигдөр нийт 369 хүнээс шинжилгээ авахад 18 хүнээс илэрлээ. Эдгээр нь 19-52 насных ба 11 оюутан байгаа юм. Монгол Улсад нийт 179 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс эдгэрч дараагийн шатны хяналтад шилжсэн 43, одоо эмчлүүлж байгаа 136 хүн байна. Биеийн байдлын хувьд хөнгөн 121, хүндэвтэр 15 хүн бий. Халдвар авсан иргэдийн дунд 8-16 насны таван хүүхэд, жирэмсэн хоёр эмэгтэй, хорт хавдартай нэг хүн байна” гэлээ.
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Короновирусаас урьдчилан сэргийлэхийн тулд маск зүүх нь 79 хувиар хамгаалах боломжтой бол гадаргууг сайтар цэвэрлэх нь 77 хувиар хамгаална гэдгийг өнөөдрийн мэдээлэлд онцолсон юм.