Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.29/
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 оронд нийт 5.876 сая халдварын тохиолдол илэрч, 360 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 92 мянган хүн халдвар авч, 3000 хүн нас барлаа. Халдвар болон нас баралт багассан байна.
Өнгөрсөн 24 цагийн дотор ОХУ-д 8371 шинэ тохиолдол илэрсэн. Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 51-62-аар нэмэгдлээ.
119 дугаарт 448 дуудлага, шуурхай аппт гадаадын 5 орноос 17 хүн холбогдож, зөвлөгөө авлаа. Орон нутгийн 15 галт тэргэнд 3443 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Зоонозийн төвөөс өчигдөр 390 кг ачаа, 11 вагон, 7 автобусыг ариутган, халдваргүйжүүлжээ.
Өнөөдрийн байдлаар Монголд 1908 хүн ажиглалтад байна. 289 хүн нэмэгдэж, 17 хүн ажиглалтаас гарлаа.