Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.26/
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дарханы лабораторид нийт 193 хүнд шинжилгээ хийхэд 193 хүнд коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-ээс 4 оюутан эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Тэдний эмчилгээ 40-43 хоног үргэлжилсэн. Ингээд нийт 141 тохиолдлын 37 нь эдгэрч одоо 104 хүн эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн 95 нь хөнгөн, хүнд 9 хүн эмчлэгдэж байна.