Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээр болоод байгаа Н.Номтойбаярыг сонгуулийн хороо нэр дэвшүүлэхгүй гэх утга бүхий мэдээлэл сүүлийн өдрүүдэд нэлээн цацагдсан. Нэр дэвшигчийн хувьд уг мэдээллийг үгүйсгэж, санаатай худал мэдээлэл түгээж байна хэмээн цахим хуудсаараа мэдэгдээд байсан юм.

Тэгвэл өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны тогтоол гарч, нэр дэвших хуулийн болзлыг хангасан тухайгаа мөн л цахим хуудсаараа олон нийттэй хуваалцлаа

Тэрбээр “Сонгуулийн ерөнхий хорооны тогтоол гарч миний бие Нямтайширын Номтойбаяр 2020 УИХ-ын сонгуульд ХАН-УУЛ дүүрэгт бие даан нэр дэвших хуулийн болзлыг хангалаа.

Бие даан нэр дэвшиж буй намайг дэмжиж 5 хоногийн дотор гарын үсгээ зурсан 31,041 сонгогч болон гарын үсгээ зурж амжаагүй ч дэмжихээ илэрхийлсэн мянга мянган залуучууддаа БАЯРЛАЛАА.

Жич: Хуульд зааснаар 6/2-нд сонгуулийн ажил эхэлмэгц ямар бодлого, шийдэлтэй ХАН-УУЛ дүүргээс УИХ-д нэр дэвшиж байгаагаа танилцуулна.

Таныг хүндэтгэсэн Нямтайширын Номтойбаяр” гэжээ.

 

 

By updown

One thought on “Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших хуулийн болзлоо хангасан тухайгаа зарлав”
  1. joohon hachin tyrgen zantai tavtirgui uldlyyd gargaad baidagch gesen ih shuluuhan aij ichih umgui helchihdeg hyn shig baigaa um , bayar hyrgie

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн