“Эрдэнэс-Тавантолгой” компаниас 1072 хувьцааны ногдол ашиг болох 96480 төгргийг тавдугаар сарын 1-ээс олгох шийдвэр гаргасан билээ. 1072 хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн шинэчлэгдсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүр эзэмшиж юм. Ковид19 цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдалын үед 1072 хувьцааны ногдол ашиг болох 96480 төгргийг хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр хоёр төрлийн аргаар иргэдэд олгохоор болсон байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр хувьцааны дансаа нээлгээгүй 600 мянга гаруй иргэн байгаа аж.
Иргэд хувьцааны дансаа заавал тавдугаар сарын 1-нээс өмнө бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд 5 дугаар сарын 1-нээс хойш ч авч болох ажээ.
1072 хувьцаа эзэмшиж байгаа 2 сая 511 мянган иргэнээс 1 сая 80 мянга гаруй хүн 1072 хувьцаагаа бүтнээр нь эзэмшиж байгаа бол үлдсэн 1 сая 430 мянган иргэн хувьцаанаасаа тодорхой хэмжээг Засгийн газарт буцаан зарж, хувьцааны тоо ширхэг нь өөр, өөр байгаа билээ.
Тухайлбал,
–741 ширхэг хувьцаатай 334.519 хүн байна. Тэдгээр иргэн 2011 онд Эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн ба “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300.426 төгрөг авсан.
-2011-2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөгийн хишиг хувь хүртэж, “Сайн хувьцаа” арга хэмжээнд хамрагдан Засгийн газарт хувьцаагаа худалдсан байна. Тухайн үед Засгийн газраас 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон учир өнөөдөр 70 мянга гаруй иргэд хувьцаагүй үлдэж байна.
Хувьцаагүй үлдэж байгаа иргэдийн ихэнх нь 2011-2012 онуудад сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөгөөр хувь хүртсэн залуус байна.
-2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр иргэд Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300 мянган төгрөг авсан. Зарим нь 300 мянган төгрөгөө бүрэн авч, нэг хэсэгт нь 200, 100 мянга дутуу орж ирсэн нь ч бий. Тэр үед та Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300.426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ. Тухайлбал 2016 онд засгийн газарт хувьцаагаа худалдаалж 300.426 төгрөг авсан бол танд одоо 750 ширхэг хувьцаа байгаа тул 67.500 төгрөгийг авах юм.
Харин хувьцаагаа худалдаж 200.284 төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг, 100 142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмших юм. Эдгээр хэлбэрээр мөнгөн тэтгэмж аваагүй иргэд болон Засгийн газарт хувьцаагаа арилжаагүй тохиолдолд таны хувьцааны тоо 1072 ширхэг байх ёстой.
М.Баяр
1 comment
Ymart ni 1sayiig ogood ymart ni 96480togrog ogdog ym be aria ylgawraj bga heregvv gvi yu