АНУ-ын Пеннсилваний Их Сургуулийн мал эмнэлгийн салбарын эрдэмтэд энэ чиглэлд судалгааны ажил эхлүүлж байгаагаа Мягмар гарагт зарлажээ. Тэдний зорилго нь Covid-19 өвчтэй хүн болон эрүүл хүнийг үнэрээр нь таних аргад нохойг тусгайлан сургах юм байна.
Тэд эхний ээлжинд найман нохойг халдвартай хүний шүлс, шээсний дээжтэй торонд гурван долоо хоногийн турш байлгах гэнэ. Үүний дараа ноход эрүүл хүний дээжийг өвчтэй хүний дээжээс ялгах чадвартай болно гэж эрдэмтэд үзэж байна. Эхний туршилтын үр дүнгээс хамаараад судалгааг цааш хэрхэн үргэлжлүүлэхийг шийдэх гэнэ. Ер нь эрдэмтэд нохойг халдварт өвчнийг илрүүлэх зорилгоор ашиглаж болно гэж үздэг. Нохойн хамарт 300 сая хүртэл тооны үнэр мэдрэгч байдаг бол хүнд ердөө 6 сая орчим байдаг гэнэ.
Ялангуяа шинж тэмдэггүй халдвартай хүмүүсийг илрүүлэхэд нохой чухал ач холбогдолтой болно гэж эрдэмтэд үзэж байна. Сургасан нохдоор халдвартай хүнийг таниулах туршилтыг долдугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ.
IKON.MN
1 comment
нохой нь өөрөө халдвар тараагч болох вий дээ