Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.24/
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “Өчигдөр буюу /2020.04.23/ өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн 47 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан бөгөөд хоёр хүний шинжилгээг хийлээ. Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн дайтай лаборатори ажиллаж эхэлсэн. Сэлэнгэ аймаг, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нарын шинжилгээг тус лабораторид хийж байна.
Нэг сайн мэдээ байгаа нь Турк Улсын иргэн эдгэрч, гэрийн хяналтад шилжсэнийг хэлье. Гэхдээ гэрийн хяналтад байх хугацаандаа өөрсдийн хүсэлтээр ХӨСҮТ-д тусгаарлагдаж байна.
Мөн ХӨСҮТ-өөс тусгаарлагдсан хүмүүсээс давтан шинжилгээ авч байгаа ба Москвагаас ирж тусгаарлагдсан нэг иргэнээс 13 хоногийн дараа халдвар илэрлээ. Энэ нь гурав дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн юм. Үүгээр тусгаарлалт ямар чухал вэ гэдгийг харуулж байна. Иргэд тусгаарлалтын хугацааг тээршаах хандлагатай байгаа. Гэхдээ энэ удаагийн халдварын тохиолдол тусгаарлалт ямар чухал вэ гэдгийг харууллаа. Тийм учраас иргэд халдвар хамгааллын дүрмээ баримтлах нь чухал байна” гэлээ.
1 comment
Энийг хариуцлага гээд байгаа юм шүү дээ.
Амжилт хүсье.