“Эрдэнэс-Тавантолгой” компаниас 1072 хувьцааны ногдол ашиг болох 96480 төгргийг тавдугаар сарын 1-ээс олгох шийдвэр гаргасан билээ. 1072 хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн шинэчлэгдсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүр эзэмшиж юм.
Харин хөрөнгийн зах зээл дээр данстай эсэх мөн дансны үлдэгдлээ төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машинаар шалгаж болдог болжээ.
Хэрвээ ТҮЦ машинаар шалган хувьцааны данстай байвал түүнийгээ банкны харилцах данстайгаа холбоорой. Харин дансгүй байвал Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй брокер диллерын компаниудаас сонгон цахимаар нээлгэж, байнгын ашигладаг арилжааны банкны данстайгаа холбох хэрэгтэй.
Ингэснээр таны хувьцааны ногдол ашгийн мөнгө банкны данс руу орох юм байна.
“”
М.Баяр