Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.24/
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Коронавирусийн халдвар дэлхийн 213 оронд бүртгэгдэж, 2.7 сая хүн халдвар авч, 1.7 сая хүн эмчлэгдээд байна. Өчигдөр 32 хүн шинээр ажиглалтад орсон бол улсын хэмжээнд нийт 958 хүн ажиглалтад байгаа бол ажиглалтаас 291 хүн гарчээ.
Өчигдөр Чех, Англи, Испани, ОХУ-аас иргэд коронавирусийн талаар зөвлөгөө авсан байна. Гадаад дахь иргэд Эрүүл мэндийн яамны пэйж хуудсаас зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Иргэдэд амны хаалтаа зүүхийг анхааруулж байна. Коронавирусийн халдвар жилийн дөрвөн улиралтай орнуудад өндөр байх магадлалтай байна. Ялангуяа намар, өвлийн улиралд томуугийн дэгдэлттэй давхцаж болзошгүй гэлээ.