УБ-Сонгдо эмнэлгээр үйлчлүүлсэн хоёр иргэнд хийсэн COVID-19 халдварын түргэвчилсэн тестийн хариу эерэг гарсан. Шинжилгээний эцсийн хариуг ХӨСҮТ-ийн Төв лабораторид PCR шинжилгээгээр баталгаажуулах бөгөөд урд шөнө 02.00 цагийн орчимд хоёр иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарсныг ЭМЯ-наас мэдээллээ.
“УБ-Сонгдо” эмнэлгийн захирал Б.Болдсайхан өнөөдөр “COVID-19 тестээр эерэг гарсан бол PCR шинжилгээгээр сөрөг гарсан тул вирусийн халдвар аваагүй гэсэн үг. Гэхдээ өвдөөд эдгэсэн байх магадлалтай, учир нь вирусийн эсрэгтөрөгч үүссэн байна. Түргэвчилсэн тестээр үзсэн бусад 40 хүнд хариу сөрөг гарсан. Хятад улсын гаргасан шинэ тест гэжээ.
Мөн тэрбээр “Бүгд маск шил зүүж, гараа сайн угааж, аль болох гарахгүй. Бусдад ойртохгүй, сайн унтаж амарч, хөнгөн зөв хооллож өөрийгөө ба бусадыг COVID-19-өөс хамгаалаарай. Олон хүнийг түгшээсэндээ Сонгдо уучлалт хүсэж байна. Уучлаарай. Гэхдээ тандалт, хамгаалалтыг цаашид ч сайн хийнэ” хэмээн твиттер хуудсандаа жиргэжээ.
1 comment
Зөв шдээ. Сэрэмжтэй байхад буруу юм байхгүй.