Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас 2016-2019 онд хотын нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд нийт 8045 ш нарс мод, 2055 ш гацуур мод сууулгасан бөгөөд моднуудын ургалт 98 хувьтай байна.

Цаг агаар нэмэх хэмтэй болоод буй энэ үед өвлийн улиралд шороо, тортогт дарагдсан шилмүүст моднуудын титэм, шилмүүсийг угаах ажлыг 4 дүгээр сарын 13-наас эхлүүлж Чингисийн өргөн чөлөө дагуух 247 ш нарс модыг угаажээ.

Мод угаах ажилд мананцар үүсгэгч тусгай зориулалтын машин техникүүдийг ашиглаж байна. Мягмар гарагт хотын Ерөнхий менежер холбогдох албаны хүмүүс Хот тохижилтын газрын инженер техникийн ажилчид, жолооч нарт угаах ажлыг явуулахад анхаарах шаардлагатай заавар зөвлөмж өгөв.

Мананцар үүсгэгч тусгай зориулалтын автомашин нийслэлд 5 байдаг. Хотын нутаг дэсвгэрт хийж буй халдваргүйтгэлийн 2 дугаар шат /2020.04.13/ дууссан бөгөөд 3 дугаар шат 4 дүгээр сарын 20-ноос эхлэх юм. Харин энэ хүртэлх хугацаанд шилмүүст модны титэм угаах ажил хийх хуваарь гаргаад байгаа гэнэ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9 зүйлийн 1500 орчим мод, сөөг тарилаа

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн