Монголбанкны албан ханшаар нэг ам.доллар 2782.46 төгрөгтэй тэнцүү байна. 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр 2734.33 төгрөгтэй тэнцэж байсантай харьцуулахад, ам.долларын ханш оны эхнээс 48 төгрөг 13 мөнгөөр чангарчээ.
Өчигдөр гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 20 сая ам.долларыг валютын захад нийлүүллээ. Сануулахад:
- 2020.04.02-ны өдөр Монголбанк валютын захад 46 сая ам.доллар ялгаатай ханшаар нийлүүлсэн.
- 2020.04.07-ны өдөр 72.6 сая ам.доллар нэг ханшаар нийлүүлсэн.
- 2020.04.09-ний өдөр 4 сая ам.доллар нийлүүлсэн.
Тэгэхээр дөрөвдүгээр сар гарсаар нийтдээ 142.6 сая ам.доллар валютын захад нийлүүлжээ.