Нидерландын бизнес эрхлэгчид коронавирусийн дэгдэлтээс болоод зах зээл дээр эрэлт буурсан тул хэдэн сая цэцгээ хаяхаас өөр аргагүй болжээ.

Зөвхөн сүүлийн нэг сарын хугацаанд тус улсад янз бүрийн сортын 400 сая цэцэг устгасан байна. Үүнээс 140 сая нь алтан зул цэцэг байсан гэнэ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор Нидерландад цэцгийн салбарын эрэлт 2019 оныхоос хоёр дахин багасчээ.

Цэцгийн бизнес эрхэлдэг нэгэн хүн сэтгүүлчдэд мэдэгдэхдээ хайртай ургамлаа хаях нь үйлдвэрлэгчдэд үнэхээр хэцүү байна гэсэн байна. Учир нь тэдгээрийг ургуулж арчлахад цэцэгчдээс нөр их хөдөлмөр гарсан гэж байсан юм.

Нидерланд улсад хамгийн сүүлийн мэдээллээр коронавирусийн халдварт 26551 хүн өртөж, 2823 хүн хохирогч болжээ.

Эх сурвалж: mir24.tv

 

By updown

One thought on “Нидерланд коронавирусээс болоод хэдэн сая цэцгээ устгалаа”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн