Данс нээлгээгүй үлдсэн иргэдийн ногдол ашгийг НӨАТ-ын буцаан олголт авдаг дансаар нь дамжуулан шилжүүлнэ гэв

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 5.1 их наяд төгрөгөөр авч байгаа арга хэмжээ хүн бүхэнд хүрч үр өгөөжээ өгөх ёстой. Ингэхийн тулд зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх, хугацааг уртасгахтай холбоотой хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Дэлхийн улс орнууд урьд өмнө нь авч байгаагүй том арга хэмжээнүүдийг авч эхэлж байгаа. Амаргүй энэ үед Монголбанк дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна. Бодлогын хүүгээ нэг оронтой тоонд буулгах онцгой нөхцлийн арга хэмжээ авах ёстой. Ингэснээр арилжааны банкны зээлийн хүүг бууруулах дорвитой арга хэмжээ болно гэж харж байна.

Мөн 1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг хэрхэн олгох гэж байгаа талаар Сангийн сайдаас тодруулъя. Түүнчлэн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх их, дээд сургуулийг татварын хөнгөлөлтөд хамруулах нь зүйтэй гэж бүлгээс шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор оюутнуудын төлбөрийг хөнгөлөх санал гаргаж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ногдол ашиг тараахтай холбоотойгоор 340 орчим мянган иргэн данс нээлгэсэн юм билээ. Тэдгээр иргэд нээлгэсэн дансаараа дамжуулаад “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг авна. 2,511,000 иргэн нийт 120 тэрбум төгрөг авна. Мөн 686 ААН ногдол ашиг авна.

Харин данс нээлгээгүй үлдсэн иргэдийн ногдол ашгийг НӨАТ-ын буцаан олголт авдаг дансаар нь дамжуулан шилжүүлнэ гэдэг байдлаар ажиллаж байна.

11 thoughts on “Данс нээлгээгүй үлдсэн иргэдийн ногдол ашгийг НӨАТ-ын буцаан олголт авдаг дансаар нь дамжуулан шилжүүлнэ гэв

  1. irgen 2020-04-08 08:38 at 08:38

    2iin hoorond 96000 myngan togrogoor yu hiihiin yamar ediin zasgiin sanhvvgiin ergeltend oruulahiin hvvhed huurch bga bishdee naadhaa zvgeer bolichih ogwol busad oron shig adgalj sariin tsaling ni ogood sar amraachih arai neg doriwtoihon mongo ogch baij ard irged jni hudaldan awalt hiij ergentend orno bizdee nohoin baas shig yum yarihiimaa baga l doromjlooroidoo zaluus jni boshod belen bga shvv hulgaichuudaa

    Хариулах
  2. irgen 2020-04-08 09:50 at 09:50

    dans neelgeegui huuhdiin noogdol ashgiig yaah ogoh yum bol oo

    Хариулах
    1. Нэргүй 2020-04-11 16:00 at 16:00

      харин хүүхдийг яах юмболоо

      Хариулах
  3. Нэргүй 2020-04-08 15:10 at 15:10

    2012 04 дүгээр сараас хойш төрсөн бяцхан үрсүүдийн хувьцааны асуудлыг яаж шийдэх вэ

    Хариулах
    1. Нэргүй 2020-04-08 17:28 at 17:28

      Goodsec.mn orood Burtguuleerei

      Хариулах
    2. SH.Oyunerdene 2020-04-08 18:22 at 18:22

      2012 onoos xoish torson xvvxed yax bol.
      Tegeed bas neg xvv maanb minii xaanii dansand tsug neelgesen yax bloo. Toriin bankand danstai geed neej ogoxgvi bna lee. Zowxon dans neelgexed 8000 t awaad bna lee . Yamar uchirtai yum bloo.

      Хариулах
  4. Хуралай 2020-04-09 21:22 at 21:22

    2013.онд 8 дугаар сард төрсөн хүүхээд хүвцаа авхүү

    Хариулах
    1. , 2020-04-10 11:08 at 11:08

      ugui

      Хариулах
  5. Нэргүй 2020-04-10 15:18 at 15:18

    ashguide zaawal ng brokeriin copmaniar damjuulj awna gj bhaar ingesen deer

    Хариулах
  6. Нэргүй 2020-04-10 15:34 at 15:34

    сая нас барсан хүнийхийг яах юм болоо

    Хариулах
    1. Нэргүй 2020-04-11 16:03 at 16:03

      гэр бүлийнхэнд нь өвлөгдөнө гэж байсан. Данс нээсэн эсэхээс хамаарах үгүйг нь мэдээгүй

      Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн