УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сүүлийн үед фэйсбүүк хуудсанд нэлээн идэвхтэй болоод байгаа. Өнөөдөр эдийн засгийн асуудал дээр өөрийн барьж буй байр суурийг цахим хуудсандаа хуваалцав.
Тэрбээр “Эдийн засаг хумигдаж байгаа энэ үед бүхий л аж ахуй эрхлэгч зардлаа хэмнэх, ажилчдаа шигших зэргээр бүтээмжээ хамгийн бага өртөгөөр чанар эрэлхийлэх алхам руу хөдөлж эхэлж. Цалингаар амьдардаг хувь хүн ч өрхийн орлого, зарлагын хувьд ялгаагүй эл зарчмыг нэвтрүүлж байна. 30-хан жилийн бизнесийн туршлагатай монголчууд бидний хувьд дэвшилт.
Одоо энэ зарчим төрд л нэвтэрмээр байна. Хэтэрхий үрэлгэн. Яагаад гэвэл шийдвэр гаргагсдын хөлс шингээгүй учир.
Тиймээс хөлсөө гарган төсөв бүрдүүлдэг татвар төлөгч хувь хүн, бизнес эрхлэгч бүгд; “БИД ТАТВАРЫГ ТӨЛӨХДӨӨ АЛБА ГУВЧУУР МЭТ БИШ, ТӨРӨӨС САЙН ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, ДЭД БҮТЭЦ, БАТЛАН ХАМГААЛАХ, ТӨРИЙН БУСАД ҮЙЛЧИЛГЭЭГ ХУДАЛДАН АВАХ ГЭЖ ТӨЛДӨГ!” гэдэгтэй санал нэгдмээр байна. Нэгдвэл бид маш олон өөрчлөлтийг хийж/хийлгэж өөрсдөө үр дүнг мэдрэнэ.
Энэ зарчмыг Дорнодчууд сайн мэднэ ээ.” хэмээв.