Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.07/
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “Та бүхэнд сайхан мэдээ дуулгахад хоёр хүн эдгэрээд өнөөдөр ХӨСҮТ-ээс гарч байна. Уг хоёр иргэнээс таван төрлийн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй бөгөөд өнөөдрөөс сувилалд тусгаарлагдахаар боллоо.
Мөн Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн Төв лабораторийн хэмжээний лаборатори ажиллаж эхэллээ. Энэ нь хяналтыг илүү сайжруулж байна. Иргэд өөрийн хүсэлтээр шинжилгээ өгөхийг хүсвэл шинжилгээ авах боломжтой.
Франц иргэний бие байдал сайн байна. Франц иргэний ажилладаг “Бадрах энержи” компаниас ХӨСҮТ-д 100 сая төгрөгийн хандивлалаа. Энэ тусламжийг ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууддаа ижил тэгш хуваарилахаар шийдвэрлэлээ.