Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.07/
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: “Дэлхий дахинд өнөөдөр 1 сая 346 мянган хүн халдвар аваад байна. Ковид-19 нь АНУ, Иран, Испани, Турк, Их британи зэрэг арван оронд хамгийн их тархаад байна. Дэлхийн хэмжээнд дээрх өвчний улмаас 74687 хүн нас баржээ.
Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр. Тиймээс энэ өдрийг ДЭМБ-аас халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэхийг уриалж байна. коронавирусийн халдвар гарснаас хойш дэлхий дахинд 36 мянга гаруй эмнэлгийн ажилтан халдвар авч, 100 хүн халдварын улмаас нас барлаа.
Эмчлэгдсэн эрүүлсэн эмч нар эргэн ажилдаа орж, өөрийн цусны сийвэнг өвчтөндөө тарьж эмчилгээг хийж байна. Монгол Улсын хэмжээнд ажиглалтад 1530 хүн байна. Өчигдөр 547 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалатад шилжлээ. ДЭМБ-аас энэ цахлын оргил үеийг 4,5-р сар гэж зарлаад байна.