“Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ширэндэвийн 2017 оны нэгдүгээр сарын 19-нд олгосон зөвшөөрлийн дагуу албан үүргээ гүйцэтгэсэн АТГ-ын мөрдөн байцаагчийн биед халдсан. Хан-Уул дүүрэг дэх зуслангийн байранд нь нэгжлэг хийсэн төрийн албан хаагчид халсан Б.Эрдэнэбатыг шүүх хурал өнөөдөр болов. Шүүх бүрэлдэхүүн эцэслэн шийдвэрлэх боломжгүй хэмээн үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.