Анхдагчид гавъяа байгуулж, нээлт хийдэг. Тэдний замаар жуулчид явдаг. Гэхдээ тэд зүгээр нэг үзээд өнгөрөхгүй бас гар хураагаа хүргэх хэрэгтэй гэцгээнэ. Ингээд аялах дуртай хүмүүст “дэлхийн хамгийн хамгийн”-ийг сонирхуулъя.
Хамгийн өндөр оргил
Эверест (8848 м өндөр)
Балба, Хятад
Анх Эверестийн оргилд 1953 оны тавдугаар сарын 29-д Шинэ Зеландын Эдмунд Хиллари, шерп Тэнзэн Норгейн хамт гарчээ. 1980 оны наймдугаар сарын 20-нд Райнхольд Месснер ганцаараа оргилд хүрсэн бол 2016 он гэхэд Эврестийн оргилд 7500 орчим хүн авиран гарчээ.
Хамгийн гүнзгий усан доорхи агуй (404 м)
Границкийн хавцал
Чех
Дээд амжилтыг 2016 оны есдүгээр сарын 27-нд польш Кшиштоф Старнавски баталсан ба тэрбээр үүнээс нэг жилийн өмнө 265 мент шумбасан байлаа. Жуулчид уг “худгийг” Хилийн Гурка гэдэг дархан газрын харах талбайгаас сонирхож болно.
Хамгийн өндөр давалгаа (30 м)
Назаре, Португали
2013 оны нэгдүгээр сарын 28-нд америк залуу Гарретт Макнамара Прая-ду-Нортегийн элсэн эргийн орчимд 30-метрийн өндөр давалгааг эзэмдэн гулгажээ. Усан доорх гүнзгий хавьцлын улмаас тэнд ийм давалгаа үүсдэг ба Назаре хот руу экстремалууд зүглэх дуртай. Тэнд серфингийн хэд хэдэн сургууль бий.
Алдартайгаас алдартай хавцал (жилд 4 000 000 жуулчид очдог)
Гранд-Каньон
АНУ
Жон Пауэллийн анхны экспедици 1869 онд Колорадо голоор 1500 км-ийг завиар туулжээ. Одоо голын аялалыг жил бүр 22 000 зоригтнууд хийдэг. 2013 онд хавцалыг хөндлөнгөөр нь олсон дээгүүр хамгаалалтгүйгээр туулсан анхны хүн цолыг Ник Валленд авчээ.
Хамгийн гүнзгий нуур (1642 м)
Байкал
Орос
Эрхүү хотын дайвинг төвийн багш Татьяна Опарина 2015 оны арванхоёрдугаар сарын 19-нд +3 °С хэмийн усанд 156 метрийн гүнд шумбан дээд амжилт тогтоожээ. Харин дулаан цагт нууранд дайвинг ердийн жуулчдад чөлөөтэй. Өвөл нь жуулчид мөсөн дээр трекинг хийхийг илүүд үзнэ.
Хамгийн өндөр галт уул (6893 м)
Охос-дель-Саладо
Чили — Аргентина
Охос-дель-Саладо галт ууланд Польшийн Юстин Войшнис, Ян Щепаньский хоёр 1937 онд анх гарчээ. Гэлээ ч тэд анхдагч нар болж чадаагүй. Учир нь ууланд индианчуудын тахилын олон ул мөр үлдсэн байлаа. XXI зуунд ууланд аялахаас гадна уулыг машин, мотоциклээр гороолох нь ихэсч байна.
Томоохон цөл (талбай ~ 9.2 сая км2)
Сахара
Африк
Казахстаны Марат Жыланбаев Сахарын цөлөөр 1700 км замыг 24 хоногийн дотор ганцаараа 1993 оны хоёр, гуравдугаар сард туулан гүйжээ. Ер нь бол цөлөөр яаралгүйгээр тэмээн жинтэй туулж болно. Жуулчны маршрутыг Марокко, Мавритани, Тунис зохион байгуулдаг.
Хамгийн хүйтэн цэг (aгаарын хэмийн дээд амжилт: –89.2 °C)
«Восток» станц
Антарктида
Оросын шинжлэх ухааны судалгааны «Восток» станц 1957 оны арвнхоёрдугаар сарын 16-нд үндэслэгджээ. Зуны гэх цагаар тэнд 40 хүн, өвөл нь 20 хүн ажилладаг. Станц руу жуулчлалаар очиход хүнд. Гэхдээ тэнд ажиллах хүсэлт тавьж, хөөцөлдөж болох юм.
Томоохон хүрхрээ (өргөн — 1708 м, өндөр — 108 м)
Виктория хүрхрээ
Замби — Зимбабве
Виктория хүрхэрээг харсан анхны европ хүн нь Дэвид Ливингстон (1855 оны арваннэгдүгээр сар) гэж тооцогддог. 1905 онд хүрхэрээний дэргэд Замбези голын гүүрийг барьжээ. Одоо тэндээс банжи-жамперүүд харайн зугаацдаг болжээ.
Хамгийн гүнзгий агуй (2199 м)
Крубера-Воронья агуй
Абхази
Гүржийн спелеологчид 1960 онд нээжээ. Симпрополь хотын Геннадий Самохин 2013 оны наймдугаар сард дэлхийн дээд амжилт тогтоон 2197 метрийн гүнд бууж чаджээ.
Хамгийн өндөр байшин (828 м, 163 давхар)
Бурж-Халифа
ОАЭ
Францын Хүн аалз хочтой Ален Робер Бурж Халифын цамхагт 2011 оны гуравдугаар сарын 28-нд зургаан цагийн турш авиран гарч чаджээ. Ердийн хүмүүс цамхгийн 555 метрийн өндөрт байгаа харах талбай хүртэл цахилгаан шатаар (10 м/c) минутаас бага хугацаанд гарч чадна.
Бэлтгэсэн: М.ЭРДЭС