2020-03-30 16:331min02

Япон иргэдийг ойрын хугацаанд тусгай нислэгээр тээвэрлэх асуудлыг шийдэж өгөхийг хүслээ

MIAT_1

Ирэх сарын 03-нд Японд байгаа иргэдээ авчрахаар манай улсаас тусгай үүргийн онгоц явуулахаар болсон билээ. Энэ онгоцоор эх орондоо харихыг хүссэн япон иргэд мөн нутагтаа харих юм. Харин онгоцонд харихыг хүссэн Япон иргэд багтахгүй байгаа талаар Японы ЭСЯ-наас мэдэгджээ.

Японы нислэгийн мэдээллийн TRAICY сайтад “Истанбулаас Монгол ирсэн тусгай үүргийн онгоцны нэгэн зорчигч шинэ коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон, тусгаарлах хугацааг 14-өөс 21 хоног болгон сунгасан, халдвар тархахаас сэргийлэн, тусгаарлагдсан иргэдийг тус тусад нь байрлуулах болсон зэрэг шалтгаанаас үүдэн, Японоос Монголд ирэх хүмүүсийн тоог хязгаарлах болжээ. Тиймээс төлөвлөгөө ёсоор Токио нисэх байсан хоёр онгоцны нэгийг хассан байна” гэж мэдээллээ.

Мөн Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши ГХЯ-ны сайд Д.Цогтбаатартай уулзаж, эх орондоо харих хүсэлтэй Япон иргэдийг ойрын хугацаанд тусгай үүргийн онгоцоор тээвэрлэх асуудлыг шийдэж өгөхийг хүссэнийг дурджээ.

2 сэтгэгдэлтэй

  • Иргэн

    2020-03-31 11:33 at 11:33

    Өмнө ирсэн иргэд нь ааш авираа гаргаад ажил хийж байгаа хүмүүст төвөг учруулаад бхад дахиж хүн авчирч яах юм. Бас л хоол ундаа голоод цацаад унана биз

    Хариулах

  • иргэн

    2020-03-31 18:45 at 18:45

    Япончууд өөрсдөө тусгай үүргийн онгоц явуулаад иргэдээ авчихгүй

    Хариулах

иргэн сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй