Ирэх сарын 03-нд Японд байгаа иргэдээ авчрахаар манай улсаас тусгай үүргийн онгоц явуулахаар болсон билээ. Энэ онгоцоор эх орондоо харихыг хүссэн япон иргэд мөн нутагтаа харих юм. Харин онгоцонд харихыг хүссэн Япон иргэд багтахгүй байгаа талаар Японы ЭСЯ-наас мэдэгджээ.
Японы нислэгийн мэдээллийн TRAICY сайтад “Истанбулаас Монгол ирсэн тусгай үүргийн онгоцны нэгэн зорчигч шинэ коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон, тусгаарлах хугацааг 14-өөс 21 хоног болгон сунгасан, халдвар тархахаас сэргийлэн, тусгаарлагдсан иргэдийг тус тусад нь байрлуулах болсон зэрэг шалтгаанаас үүдэн, Японоос Монголд ирэх хүмүүсийн тоог хязгаарлах болжээ. Тиймээс төлөвлөгөө ёсоор Токио нисэх байсан хоёр онгоцны нэгийг хассан байна” гэж мэдээллээ.
Мөн Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши ГХЯ-ны сайд Д.Цогтбаатартай уулзаж, эх орондоо харих хүсэлтэй Япон иргэдийг ойрын хугацаанд тусгай үүргийн онгоцоор тээвэрлэх асуудлыг шийдэж өгөхийг хүссэнийг дурджээ.
2 comments
Өмнө ирсэн иргэд нь ааш авираа гаргаад ажил хийж байгаа хүмүүст төвөг учруулаад бхад дахиж хүн авчирч яах юм. Бас л хоол ундаа голоод цацаад унана биз
Япончууд өөрсдөө тусгай үүргийн онгоц явуулаад иргэдээ авчихгүй