Засгийн газар: Хятадаас ажиллах хүч авахгүй байх шийдвэрийг гаргав

Засгийн газрын хуралдаанаар УОК-оос оруулсан саналуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.  Коронавирусийн халдварын тархалтын байдал улам ноцтой болж байна.

Өнөөдөр 188 орны газар нутагт халдвар тархаад байна. Өнгөрсөн нэг хоногийн дотор АНУ-д 5845, Итал 6000 гаруй гэх мэтээр маш хурдтай тархаж байна. Монгол Улсын хувьд 10 иргэн халдвар авсан нь тогтоогдон эмчлэгдэж байна.

Нөхцөл байдал түргэн өөрчлөгдөж байгаа учраас Засгийн газраас УОК-оос оруулсан саналыг дэмжлээ. Ингээд доорх асуудлуудыг шийдвэрлэлээ.

1. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн байдлыг 4 сарын 30-ны өдрийг дуустал сунгах шийдвэр гарч байна.
2. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон хугацааг 4 -р сарын 30 хүртэл сунгах
3.Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын хөдөлгөөнийг зогсоосон хугацааг 4 сарын 30 хүртэл сунгах
4. Цагаан нуурын боомтоор орж ирж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Цаашдаа энэ байдлыг журамлахын тулд цагаан нуурын боомтын хөдөлгөөнийг 3 сарын 23-ны орой 21 цаг хүртэл үргэлжилүүлээд хаах шийдвэр гарлаа.
5. Алтанбулагийн боомттоор иргэд орж байгаа. 400 гаруй хүн тусгаарлалтад ороод байна. ОХУ-д суралцаж байгаа оюутнууд ихэнх нь байгаа юм. Ирэх долоо хоногийн Бямба гараг хүртэл иргэдийг аваад зогсоох юм байна.
6. Гадаадын ажиллах хүч авах тухай шийдвэр гарсан байсан. Хилийн боомтоор зорчих хөдөлгөөнийг илүү хязгаарлаж байгаатай холбоотойгоор ажиллах хүч авахгүй байх шийдвэрийг гаргалаа.
7. Улс орон даяар төрийн байгууллага, төрийн бус байгууллага, өрх гэр бүгдээрээ ариутгал халдваргүйтлийн ажлыг 4 сарын 5-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд хийж дуусгах нь зүйтэй гэж үзэж байна. УБ хотын гэр хороололд онцгой анхаарал татсан асуудал бий. Бүх байгууллага иргэдэд чиглэл болгож өгч байна.

4 thoughts on “Засгийн газар: Хятадаас ажиллах хүч авахгүй байх шийдвэрийг гаргав

  1. Нэргүй 2020-03-22 16:24 at 16:24

    Tiim bailguide

    Хариулах
  2. зочин 2020-03-22 20:52 at 20:52

    Хүрэлсүх сайн ажиллаж байна. Улсын удирдагч ийм байх ёстой. Ийм хэцүү үед авилгал аваад хятад ажилчин оруулах гэж байсан зам тээвэрийн сайдаа хал. Тэр яасан мэдлэггүй нөхөр вэ. Ийм юмнууд төрд гарснаар улсын хөгжил унаж, залуус хийх ажилгүй болж, олигтой сайн нь гадаадад ажил хийж амьдрал зогоож байна. Улсынхаа иргэдийн үнийг унагсан сайдуудыг хал. Авилгалд идэгдсэн адгийн хогнууд төрд байгаа нь улсын хөгжлийг ёстой унагаж, мөхөөх гэж байна.

    Хариулах
  3. иргэн 2020-03-22 21:46 at 21:46

    Нарантуулынхаа орчин тойрныгоо ариутгаж цэгцлээ

    Хариулах
  4. ИЛҮҮ САЙН АРИУТГА 2020-03-30 00:31 at 00:31

    ХАЛДВАРТЫН ЭМНЭЛГИЙН ОЙР ОРЧМЫН ОРОН СУУЦНУУДЫГ ИЛҮҮ САЙН АРИУТГА. ТЭР БАЙРНУУДАД ЧИНЬ НЯЛХ ХҮҮХЭД, ХӨГШИН НАСТАЙ ХҮМҮҮС ИХ БАЙНА

    Хариулах

иргэн-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн