УОК-ийн шийдвэрээр өчигдөр буюу 3-р сарын 21-ний өдөр ОХУ-ын Тува улсын Кызыл хотод суралцдаг 53 оюутныг татан авах ажиллагааг Боршоогийн шалган нэвтрүүлэх боомтод мэргэжлийн албан хаагчдын хяналт, шалгалтын дор зохион байгууллаа.
Мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэндийн хяналтын чиглэлийн улсын байцаагчид биечлэн оролцож хяналт тавин ажиллалаа. Өнөөдрийн байдлаар Улаангомд Монгол улсын 58 иргэн тусгаарлалтанд байгаа бөгөөд бүх иргэдийн биеийн байдал хэвийн байна.
Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газар