ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч, АУ-ны доктор Б.Дармаагийн мэдээлж буйгаар нэгдүгээр сарын 9-нөөс хойш COVID-19-ийн 2,300 гаруй дээжинд шинжилгээ хийсэн байна.
Одоогоор 10 тохиолдол илэрч эмчилгээнд шилжүүлээд байна. Шинжилгээг бид PCR аргаар хийж байгаа. Энэ шинжилгээнд ашиглаж байгаа праймерийн дизайныг Япон, Герман улсуудад боловсруулсан технологийг ашиглаж байна.
Нэг хүнд шинжилгээ хийхэд 165 орчим мянган төгрөгийн зардал гарч байгаа. Лабораторийн шинжилгээний боловсон хүчний хувьд бэлтгэгдсэн хүмүүс ажиллаж байна” гэлээ.
1 comment
Ер нь хүн болгон энэ цагаас хойш ариун цэвэрээ сахих.үр хүүхдүүд дээ гараа угаах.ам.хоолойгоо зохих уусмалаар нь зайлж байхыг амьдралын хэвшил болгож сургах хэрэгтэй .цаашдаа дэлхийн дулаарал.хүний буруутай үйлээс үүдэлтэй улам хэцүү өвчин гарахыг үгүйсгэх аргагүй .иймээс үр удамаа ямарч үед амьдрах чадвартай болгох нь эцэг.эх.эмээ.өвөө бидний үүрэг болж байна