Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурсан, тухайн салбарын газраас шатахууны үнийг бууруулсан мэдээллийн хүрээнд 2020 оны 03 дугар сарын 20-ны өдөр Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зарим аж ахуйн эрхлэгчийн шатахуун түгээх станцуудад шатахууны жижиглэнгийн үнэ буурсан эсэхэд хяналт шалгалтыг хийсэн байна.
Шалгалтаар шатахуун түгээх станцуудад шатахууны жижиглэнгийн үнээ 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс АИ-92, АИ-95 шатахууны үнээ доорх хүснэгтэд байгаа мэдээллийн дагуу литр тутамд 25-60 орчим төгрөгөөр бууруулан иргэд хэрэглэгчдэд борлуулж байгаа ба Дизелийн түлшний үнийг бууруулах талаар үнийн судалгаа хийгдэж байгаа талаарх мэдээллийг тус тус колонкийн эрхлэгч нар өглөө.