2020-03-21 10:011min00

Зөвхөн олимпод оролцох шигшээ багийн тамирчдын бэлтгэлийг тусгай горимын дагуу хийлгэнэ

8f1bd89579bd9ce8af14a918789bf2e1_x3-768x579

Дэлхийн 170 гаруй улсад тархаад буй Ковид19-ийн халдварын улмаас шигшээ багийн төдийгүй бусад спортын төрлийн тамирчдын бэлтгэл зогсоод байна. Улмаар “Токио-2020”-д зуны олимпийн наадамд оролцох, эрх авахын төлөө зүтгэж яваа тамирчдын бэлтгэл тасалдаж байгаа юм.

Хаирн УОК хуралдаж зөвхөн олимпод оролцох шигшээ багийн тамирчдын бэлтгэлийг тусгай горимын дагуу хангуулахаар шийдвэрлэжээ. Тус комисоос “Энэ оны эхний хагаст зохион байгуулахаар төлөвлөсөн спортын тэмцээн, уралдаан, соёл, урлагийн тоглолт, арга хэмжээг бүрэн цуцалсан юм. Одоо зөвхөн олимпод бэлтгэх зорилготой, спортын дөрвөн төрлийн шигшээ багийн тамирчдын бэлтгэлийг онцгой горимын дагуу хийлгэнэ” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй