Монголын хүсэмжит 10 бүсгүй

-Мэдээллийн хэрэгслүүдийн нийгэмд гэрэл гэгээ түгээдэг, олон нийтийг сайн сайханд уриалан дууддаг нийгмийн түүчээ байх ёстой үүрэг нь сулрахтай зэрэгцэн улс төрийн тогооны хар хор шингэсэн бүхэн мэдээллийн зах зээлд “ноён” суух болжээ. Ийм цаг үед өөрчлөлт ороосой, нийгмийнхээ гэрэл гэгээтэй талыг түлхүү олж харцгаая хэмээн уриалж 2008 онд олон нийтийн санал асуулгаар тодорсон “Монголын хүсэмжит бүсгүйчүүд”-ийн тухай сурвалжлагаас тоймлон хүргэж байна-

Хүн төрөлхтөн анх үүссэн цагаасаа л эсрэг хүйстнээ сонирхож ирсэн байдаг. Бүр түүнээс болж хорлож, хорлогдоход ч хүрснийг судар номонд баталсан байх юм. Зарим нэг нь “Гоо сайхан ертөнцийг аварна” гэж захиж гэрээслэсэн ч байх. Ямар ч байсан “Хүсэмжит бүсгүйчүүд” эрчүүдийн нууцхан хүсэл болсоор ирж. Шууд “энэ, тэр” хэмээн нэр заагаад хэлчихдэггүй ч эрчүүдийн толгойд хэн нэгэн бүсгүй эргэлдэж байдгийг бүгд мэднэ. Бид энэ нууцхан хүслийг ил болгох зорилгоор олон нийтийн санал асуулга явуулж “Өнөө цагийн Монголын хүсэмжит арван бүсгүй”-г шалгаруулсан юм”.

Энэ бол Н.Дэмбэрэлийн эрхлэн гаргадаг “Неro” сэтгүүлийн 2009 оны нэгдүгээр сарын эхний дугаарт бичигдэж үлдсэн мөрүүд. Үүнээс өмнө ч, үүнээс хойш ч олон нийтийн санал асуулгаар “Монголын хүсэмжит бүсгүйчүүд”-ийг шалгаруулсан тохиолдол гарч байсангүй. Орчлон хорвоогийн гоо сайхан бүсгүйчүүд, ер гоо сайхан бүгдээс нийгэм үлгэр авч өөрчлөгдөн өдрөөс өдөрт соёлжин хөгжиж байдаг.

Гэвч сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээлэл, улс төр хоёр илүү “донтносох” болж энэ хэрээр нийгмийн гэрэл гэгээ хулгайлагдах болов. Мэдээллийн хэрэгслүүдийн нийгэмд гэрэл гэгээ түгээдэг, олон нийтийг сайн сайханд уриалан дууддаг нийгмийн түүчээ байх ёстой үүрэг нь сулрахтай зэрэгцэн улс төрийн тогооны хар хор шингэсэн бүхэн мэдээллийн зах зээлд “ноён” суух болжээ. Ийм цаг үед өөрчлөлт ороосой, нийгмийнхээ гэрэл гэгээтэй талыг түлхүү олж харцгаая хэмээн уриалж 2008 онд олон нийтийн санал асуулгаар тодорсон “Монголын хүсэмжит бүсгүйчүүд”-ийн тухай сурвалжлагаас тоймлон хүргэж байна.

Шалгаруулалт олон нийтийн санал асуулгын үр дүн байсан гэдгийг дээр дурдсан. Судалгааны баг Улаанбаатар хотын III, IV хороолол, Сансар хороолол, Нарантуул захад ажиллаж, 800 иргэнд хандан “Монголын хамгийн хүсэмжит бүсгүй буюу sex бүсгүй хэн бэ” гэсэн асуултад хариу авсан байна. III, IV хороолол болон Сансарт авсан судалгааны дүн Нарантуул захын судалгааны дүнгээс эрс ялгарч байсныг судалгааны баг хөдөөгийн иргэдийн төлөөлөл хамарч чадсантай холбон тайлбарласан байна.

Насны хувьд санал өгсөн иргэдийн 29.5 хувь нь 18-25, 24.8 хувь нь 26-35, 32.4 хувь нь 36-45, 13.2 хувь нь 46-аас дээш насныхан байсан бол хүйсийн хувьд 88.1 хувь нь эрчүүд байжээ. Мөн санал өгсөн иргэдийн 50.7 хувь нь дээд боловсролтой, 17 хувь нь оюутан, 22.2 хувь нь төрийн албан хаагч, 60.8 хувь нь хувийн хэвшилд ажилладаг гэсэн дүн гарчээ. 2009 онд 800 хүн оролцсон “Өнөө цагийн Монголын хүсэмжит арван бүсгүй”-н жагсаалтыг топ модель Э.Одгэрэл тэргүүлж, НҮБ-ын элч дуучин, МУГЖ, дуучин Т.Ариунаа, УДЭТ-ийн жүжигчин Д.Анхням, топ модель Д.Пүрэвсүрэн, поп хатагтай, МУГЖ Б.Сарантуяа, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Баясгалан нарын арван бүсгүй удаалж байжээ.

Амтлаг арав

Санал асуулгаар тодорсон Монголын хүсэмжит бүсгүйчүүд бүгд фигурээ барьж чаддаг аж. Тэдний ихэнх нь мэс ажилбарт орсон хэмээн хэл аманд өртсөн жүжигчин, дуучин, загвар өмсөгчөөс голдуу бүрдлээ. Ямар ч байсан олны өмнө ил байдаг, хэл аманд их өртдөг бүсгүйчүүд эрчүүдийн сонголтод илүү өртдөг гэдгийг судалгааны дүн харуулав.

Мөнхийн залуу Одгэрэл

Монголд анх удаа тодруулж буй “Монголын хүсэмжит арван бүсгүй”-г загвар өмсөгч Э.Одгэрэл хэт олонхийн саналаар манлайлав. Энэ бүсгүйг “хамгийн, хамгийн” гэдэгт бүх насны эрчүүд санал нэгдсэн. Түүний цуглуулсан саналд улстөрчид ч атаархах болно. Зөвхөн загварын ертөнцийн төдийгүй монголын бараг бүх охид түүнээс үлгэр дууриал авч, түүн шиг байхыг хүсч мөрөөддөг билээ. Интернэт ертөнцөд тавигдсан түүний фото зургийн доорх санал сэтгэгдлийг уншихад Одгэрэл Монголын гоо сайхны эталон болсныг төвөггүй ойлгоно.

Гандан бууршгүй Ариунаа

Монголд жинхэнэ “од” шиг байж чаддаг бас уран бүтээлийг нь 80 настай буурлаас найман настай балчир хүртэл сонсдог, үргэлж үнэнч фэн нь байж чаддаг дуучин бол яах аргагүй Т.Ариунаа. Тэрээр урлагийн тайзыг олон жил эзэгнэхдээ “Эрос” хатагтайгаас эхлээд НҮБ-ын хүүхдийн элч дуучин, МУГЖ гэсэн алдар нэрийг хүртсэн. Галтай цогтой дуучин бас цаг үргэлжид олны анхаарлын төвд байдаг од гэдгээс илүүтэй Т.Ариунаа гэж чухам хэн бэ гэдгийг мэдэх хүсэлтэй тун олон хүн байдаг болов уу. Тэгвэл сэтгүүлийн арын хуудсыг эргүүлж үзээрэй.

Хэвлэлийн ялдам баатар

Топ модель Д.Пүрэвсүрэн “Монголын хүсэмжит бүсгүйчүүд”-ийн нэгээр тодорчээ. Түүний тухай маш их мэдээлэл байдаг. Гэвч түүнийг хэн бэ гэдгийг тогтож харсан нь ер үгүй. Д.Пүрэвсүрэн гэж хэн бэ, яагаад хүсэмжит бүсгүй болох болов оо? гэсэн хариултыг яг энэ мөрүүдийн ард эргэх шинэ хуудсаас уншаарай.

Дуулиант нүцгэн бүсгүй

“Монгол хүсэмжит бүсгүй” санал асуулгын дөрөвдүгээрт шинэ үеийн төлөөлөл болсон жүжигчин бүсгүй шалгарав. Энэ бол жүжигчин Р.Анхням. Түүн шиг гэнэн томоогүй, даруухан нүдтэй, халдашгүй боловч хүлцэнгүй дүр төрх бүхий жүжигчин ховор. Мөн л арын хуудаст Р.Анхнямын өөрийгөө нээсэн ярилцлага таныг хүлээж байгаа. Та тухлан сууж уншаарай.

“Киви”-гийн Секс бөмбөг

Олон нийтийн санал асуулгын дүнд тодорсон хүсэмжит бүсгүйчүүдийн “Айргийн тав”-д нийтэд Ука гэдэг нэрээр танигдсан “Киви” хамтлагийн дуучин бүсгүй шалгарлаа. Шар үстэй, европжуу царайтай бүсгүй монгол эрчүүдийн анхаарлыг татаж байгааг бодоход бид даяарчлал руу эргэлт буцалтгүй орж, монголчууд өөрийгөө тун дажгүй илэрхийлчихдэг, ихэд нүүрэмгий болсныг харуулав. Ардчилсан хувьсгал, зах зээл, секс хувьсгал, өнгөт хувьсгал, гудамжны хувьсгал зэрэг олон хувьсгалын бараа харсан бид өнөөдөр юм үзэж нүд тайлсан монгол болжээ.

Театраа орхиогүй дайчин бүсгүй

Г.Уранчимэг. Энэ бүсгүйг монголчууд жүжигчин Урнаа гэдгээр илүү сайн танина. Түүнийг бас эгч дүү гурван Урнаагийн том нь, эрос Урнаа, хар Урнаа, “Хувьсал”-ын Цогоогийн гэргий Урнаа гэж тодотгодог. Гэхдээ энэ бүгдээс илүүгээр жүжигчин Урнаа гэж дууддаг. Тэр хүсэмжит бүсгүйчүүдийн зургаад бичигдэв.

1980-аад оны дундуур хоёр дүүтэйгээ хамтран баян хуур хөгжмийн аялгуунд дуулсаар олны анхааралд орж ирсэн сурагчийн дүрэмт хувцастай охин өнөөдөр монголын драмын урлагт бүтээсэн дүрээрээ өөрийнхөө байр сууриа хэдийнэ тодорхойлчихсон яваа.

Билэг танхай Сараа

Урлагийн ертөнцөд эрт хөл тавьж, өөрийн дуу хоолойгоор ард түмнийхээ сэтгэлийг хөглөж, олон жилийг ардаа үдсэн, чансаа өндөр цөөн хэдэн дуучны нэг бол яах аргагүй Б.Сарантуая. Тиймдээ ч тэрээр МУГЖ цолоор шагнагдаж, “Зууны манлай”, “Поп хатагтай”, “НҮБ-ын Хүн амын сангийн элч дуучин” гэсэн олон алдрын эзэн болсон. Хэдийгээр чадалтай хоолойтой, рок попын ертөнцөд хэдийнэ өөрийн орон зайг бий болгосон, мянга мянган үнэнч шүтэн бишрэгчтэй ч энэ хатагтай чухам хэн бэ?. Сэтгүүлийн дараагийн хуудас энэ асуултад хариулах болно.

Нийтийн дууны үнсгэлжин

Ганцхан шөнийн дотор хөдөөний царай муутай зарц охин ханхүүгийн хүсэмжит бүсгүй үнсгэлжин болсон тохиолдол зөвхөн үлгэрт л бий. Харин манай санал асуулгын наймд бичигдсэн бүсгүй хөдөөнөөс ирээд ердөө гуравхан жилийн дотор жинхэнэ үнсгэлжин болж чадсан юм. Тэр бол Нийтийн дууны үнсгэлжин буюу Т.Баясгалан.

Түүний аялгуу сайхан дууг найман настай балчраас 80 настай хөгшид хүртэл сонсч уярдаг. Үнсгэлжин өнөөдөр олон охидыг урлагийн ертөнц рүү дагуулж, олон эрсийн зүрхийг шархлуулж амжсан. Харин эрчүүд “Ганцхан чамайг би хүлээнэ” хэмээн дуулах Баясгалангийн уяхан хоолойд биш гадаад төрхөнд нь илүү татагддаг нь нууц биш.

Секс симбол О.Энхтуул

Хорин жилийн туршид Монголын театр, киноны урлагийн секс симбол болж ирсэн жүжигчин Энхтуул жагсаалтын есдүгээрт бичигдлээ. Монгол Улсын театрын урлагын тайзнаа жүжигчин Н.Сувдыг залгамжлагч хэмээн үнэлэгддэг байсан энэ сайхан бүсгүйг нэгэн үед найз С.Эрдэнэцэцэгийнх нь хамт “Монголын секс симболууд” хэмээн нэрлэдэг байсан юм.

Ерээд оны шинэ Монголд найруулагч Г.Жигжидсүрэнгийн бүтээсэн хамгийн анхны эротик дүрслэлтэй “Бүлээн нурам” уран сайхны кинонд тоглосон тэр үеэс жүжигчин бүсгүй энэ нэрийг зүүх болсон. Одоо ч түүний секс имижийн талаарх яриа тасардаггүй.

Miss made in Mongolia

Монгол охид царай зүс, бие хаагаараа хэний ч нүдийг булаахаар гоо сайхан болсон сайн цаг ирж байгаа тухай ярьдаг болж. Цаг сайхан болсон эсэхийг хэлж мэдэхгүй ч монгол охид үнэхээр үзэсгэлэнтэй болж байгаатай хэн ч маргахгүй. Алдарт кино наадам Оскарт нэр дэвшсэн киноны эмэгтэй гол дүрд монгол бүсгүй тоглосон нь манай бүсгүйчүүд гоо үзэсгэлэнгээрээ дэлхийн давцанд өрсөлдөхүйц болсны илрэл биз.

Манай сэтгүүлийн санал асуулгын 10-т орсон бүсгүй бол яахын аргагүй шинэ үеийн хацар гоо монгол охидын нэгэн төлөөлөл болох загвар өмсөгч Г.Оюунгэрэл. Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд оролцсон энэ бүсгүй өнөөдөр Монголын гэсэн тодотголтой хамаг л хувцас загварын компаниудын нүүр царай болж явна.

Эх сурвалж: HERO сэтгүүл

 

9 thoughts on “Монголын хүсэмжит 10 бүсгүй

  1. Нэргүй 2017-05-21 12:37 at 12:37

    Одончимэг жүжигчин алга бна даа.

    Хариулах
  2. Zochin 2017-05-21 15:32 at 15:32

    Kkkk teneguud

    Хариулах
  3. Zohin 2017-05-21 15:33 at 15:33

    Eooo boliosooo

    Хариулах
  4. ganaa 2017-05-21 17:21 at 17:21

    ukagaas saraagaas busad ni ch bolj bnaa

    Хариулах
  5. Нэргүй 2018-11-08 20:17 at 20:17

    Энэ дөч тавь гарсан хамаг юмандаа хагалгаа хийлгэсэн хэдэн авгай нарыг хүсээд сууж байдаг халхын харчуул хаа ч байхгүй энэ бичигч өөрөө л байх энээс сайхан хүүхнүүд монголоор дүүрэн битгий балайраад бай

    Хариулах
  6. Зочин 2018-11-08 20:18 at 20:18

    Энэ дөч тавь гарсан хамаг юмандаа хагалгаа хийлгэсэн хэдэн авгай нарыг хүсээд сууж байдаг халхын харчуул хаа ч байхгүй энэ бичигч өөрөө л байх энээс сайхан хүүхнүүд монголоор дүүрэн битгий балайраад бай

    Хариулах
  7. zochin 2018-11-09 00:42 at 00:42

    Sarantuya bas “husemjit hatagtai” boloo yu? za za. Mongoloor duuren saihan ohid huuhnuud baihad yaqhir tsahilgan hooloigoor gingenesen ene chukchaa huuhen “husemjit busgui” boloh ni haashaa ch yum dee?Buduureed, örosyn “babushka” gedeg ug l ih oirhon ochihoor bolchihson baina lee dee.Uneniig shuudhan helsend uucvhlaarai. Gehdee Saraa arai ch bish ee.

    Хариулах
  8. sumaa 2018-11-09 09:31 at 09:31

    Bayasgalan anduursan uu setguulch mungu…….

    Хариулах
  9. ed nariin naiz sanbuush oroogui ba 2018-11-10 11:01 at 11:01

    aa baba

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн