ЭМЯ: Иргэд өвчлөл гарсан газар руу байнга явж хүндрэл учруулж байна

Дэлхийн 92 улсад шинэ Коронавирусийн халдвар бүртгэгдсэн тухай өчигдөр мэдээлэлж байсан бол өнөөдөр 7 улсад нэмж бүртгэгдсэн байна. Ингээд нийт 99 улсад коронавирусын халдвар бүртгэгджээ. Халдвар голомтлох байдлаар гарч эхэлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Мөн Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагаас иргэдэд өвчин гарсан улс орон руу аль болох аялахгүй байх талаар өдөр бүр анхааруулж байгаа боловч, энэхүү анхааруулгыг үл тоон явсаар байгаа нь хүндрэл учруулж байгааг дуулгав.

Энэхүү нөхцөл байдлаас үүдэж гадаад дотоодын иргэд энэхүү өвчнийг зөөвөрлөн авч ирэх магадлал өндөр байгаа учраас иргэдийг аль болох гаднын улс орон руу аялахгүй байх тал дээр анхаарахыг дахин дахин сануулсаар байна.

Н.БАТАА

One thought on “ЭМЯ: Иргэд өвчлөл гарсан газар руу байнга явж хүндрэл учруулж байна

  1. МОНГОЛ 2020-03-08 13:55 at 13:55

    Иргэнийхээ үүргийг биелүүлэхгүй байгаа хүмүүст хариуцлага тооц. Буруутай этгээдүүдээр өөрийнх нь болон түүний өрөөл бусдад учруулсан хохирлыг хамтад нь тооцож эмчилгээ сувилгааг үнэ төлбөртэй үзүүлэх хэрэгтэй.

    Хариулах

МОНГОЛ-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн