2020-03-08 10:391min01

Эмэгтэйчүүд: Сонирхолтой статистик

unnamed (4)

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол Улсад нэг сая 618 мянган эмэгтэй байдаг бөгөөд тэдний 69 хувь нь хотод амьдардаг бол 31 хувь нь хөдөө амьдардаг байна.

  • Нийт эмэгтэйчүүдийн 4.3 хувь нь өрх толгойлон амьдардаг байна.
  • Монгол эмэгтэйчүүд 26 насандаа гэр бүл зохиож, дунджаар гурван хүүхэд төрүүлдэг байна.
  • Түүнчлэн монгол эмэгтэйчүүдийн дундаж нас 76 бөгөөд таван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой ажээ.
  • Нийт эмэгтэйчүүдийн 555.3 мянга нь ажил, хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэдгээрийн сарын дундаж цалин нэг сая төгрөг аж.
  • Мөн аж ахуйн нэгж байгууллагуудын 36.7 хувь нь эмэгтэй захиралтай гэнэ.
  • Харин эмэгтэйчүүдийн 54 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог байна.